Олимпийн хотхонд норовирусын тохиолдол нэмэгдэж байна
2018-02-19 15:431min

Өмнөд Солонгосын Пёнчан дахь олимпийн зохион байгуулах хорооноос олимпийн бүсэд норовирусын халдвар авсан хүний тоо 283-д хүрсэн гэж мэдээллээ. Халдвар авсан хүмүүсийн олонхийнх нь биеийн байдал сайн байна. Өнгөрсөн хэдхэн хоногийн дотор шинээр найман тохиолдол бүртгэгджээ. Халдварыг цааш нь тархаахгүйн тулд төрөл бүрийн арга хэмжээ авч байгаа гэнэ. Тухайлбал, хоккейчдийг гар барьж мэндчилдэг уламжлалыг нь хүртэл халжээ.
Норовирус нь бие султай, өндөр настай хүмүүс болон хүүхдүүдэд илүү аюултай юм.