Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөнд хийгдэх зохицуулалтын талаар албаныхан “Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 16-ны өдрөөс шинийн 3-ныг дуустал буюу 19-нийг хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн нийтийн тээврийн маршрутад ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй” гэсэн мэдээллийг хүргэж байна.
Мөн “Замын хөдөлгөөнийг зохицуулахаар цагдаа нар хуваарийн дагуу хэвийн ажиллана. Иргэн та ч гэсэн баярын өдрүүдэд явган болон тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлыг хангаж, соёлтой оролцоорой” хэмээн Замын цагдаагийн албанаас уриаллаа.