Та хэдий бээрэг, халуун оронд амьдрахыг мөрөөддөг ч хүйтэн шүршүүрт хэдхэн секунд орж байгаарай. Яагаад гээч?
Өөх хайлуулна
Хүний биед цагаан өөх бэлхүүс, нурууны доод хэсэг, гуя болон хүзүүгээр хуримлтлагддаг. Энэ нь хэрэглэж байгаагаасаа илүү их илчлэг авч байна гэсэн үг. Харин бор өөх нь биеийг дулаацуулах үүрэгтэй бөгөөд биеийг тарган харагдуулдаггүй. Энэ өөх даарч бээрэх үед идэвхжиж, турахад нөлөөлдөг байна. Тиймээс хүйтэн шүршүүрээр биеэ шүршихэд бор өөхний бодисын солилцоо 15 дахин нэмэгдэж, 5 кг хүртэл хасахад тусалдаг.
Дархлалыг идэвхжүүлнэ
Бодисын солилцоо сайжирснаар дархлалын систем идэвхжиж, биед илүү их хэмжээний цусны цагаан биет үүснэ. Энэ нь вирустэй тэмцэхэд хамгийн тустай биет юм. Мэдээж энэ бүхэн дахиад л хүйтэн шүршүүрт орсны ач. Үүн дээр нэмэгдээд цусны эргэлт түргэсч, даралт ихсэх, судасны хана хатуурахаас сэргийлдэг байна.
Бие махбодыг сэргээнэ
Зарим эрдэмтэд үгүйсгэдэг хэдий ч мөстэй ваннд орсноор идэвхтэй дасгал сургуулилтын дараах булчингийн өвдөлт багасдаг байна. Гэвч мөстэй ваннд бэлтгэлгүйгээр орно гэдэг их хэцүү. Тиймээс хүйтэн шүршүүрт ороход л адилхан үр дүнг мэдэрнэ гэсэн үг.
Үсний гоо сайханд тустай
Хүйтэн шүршүүр нь хүнийг батганаас салахад тус болдог. Мөн өнгөө алдсан үсийг сэргээнэ. Халуун усыг бодвол үсийг хуурайшуулахгүй хэрнээ нүх сүвийг нь агшааж, бохирдол орохоос сэргийлдэг. Ингэснээр үс илүү гялалзсан, өнгөлөг болно.
Сэтгэл санааг сэргээдэг
Өглөө босоход хүнд санагдаж, ажлын тухай бодол гунигтай санагдаж байвал танд дахиад л хүйтэн ус тус болно. Хүйтэн шүршүүрийн ачаар бие махбод дулаанаа хадгалахын тулд их хэмжээний хүчилтөрөгч хэрэглэж, амьсгалын тоо нэмэгдэнэ. Түүнчлэн зүрхний хэмнэл нэмэгдэж, цусны эргэлт сайжирна. Үүний дараа бүтэн өдрийн эрч хүчтэй болно.
Гэхдээ хүйтэн шүршүүрт удаан зогсох хэрэггүй. Бүлээн, хүйтэн гэж хослуулах маягаар 10-20 секунд ороход л хангалттай.