Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр Монголын нийгэм, эдийн засгийн мэдээллийг танилцууллаа.
Малын зүй бус хорогдол 2018 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 309 мянга болж, өмнөх оны мөн үеэс 244.5 (4.8 дахин) мянгаар өссөн байна.
Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл
- Ямаа 183.0 мянга,
- Хонь 94.4 мянга,
- Үхэр 19.8 мянга,
- Адуу 11.7 мянга,
- Тэмээ 191 байна.
Нийт хорогдсон малын 59.2 хувийг ямаа, 30.5 хувийг хонь эзэлж байгаа аж. Харин улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 2018 оны 1 дүгээр сард 3.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.9 (2.2 дахин) мянгаар буурчээ.