УИХ-ын дарга М.Энхболд 25-р суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрийг нь цэвэр монгол хүн биш гэх яриа гарч байсанд хариулт өгч “Ор үндэсгүй зүйлээр дайрч давшилсан. Миний аавыг барга хүн мэтээр ярьсан.
Үүнийг аавын минь төрсөн нутгийнхан ч тийм биш хэмээн ярьсан. Миний ээж 1956 онд 21 настай байсан. Тухай үеийн бүртгэл дээр байдаг. Миний ээжийн ээж урдаас орж ирсэн хүнтэй амьдарч байсан юм билээ. Өрх гэр бүлийн бүртгэл дээр тэр хамт амьдарч байсан хүнийх нь бүртгэл байсныг архиваас олж авсан юм шиг байгаа юм. Ингээд тэр хүнийг ээжийн минь аав мэтээр ярьсан. Ээжийг минь 19 настай байхад ээж нь хүнтэй нийлж амьдарсан бүртгэлийг л гаргаж ирж ярьсан байгаа юм” гэжээ.
Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=103517
3 comments
Шал худал .
Хужагийн хольцтой л байгаа даа.Ямарч хүн тэгж хэлнэ шүү дээ.архив бол архив
Хужаа хольцгүй гээд байхад нь хүн гүтгэдэг ямар сонин юм бэ . Хольцтой ч байсан эх оронч байвал болоо биш үү, амьддаа бие биесээ битгий хэмлээд байгаач ээ, ажлын нь хийлгэээч.