ГОЛОМТ БАНК
- Маргааш тус банкны бүх салбар, нэгжүүд 18.00 цаг хүртэл ажиллана. Шинийн 1, 2-ны өдөр буюу хоёрдугаар сарын 16-17-нд бүх салбар нэгжүүд нь амрах бол шинийн гурванд буюу хоёрдугаар сарын 18-нд ”Солонго”, ”Москва” салбарууд 11.00 цагаас ердийн хуваарийн дагуу ажиллана. Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс бүх салбар ердийн хуваарийн дагуу ажиллана.
ТӨРИЙН БАНК
- Шинийн 1-нд буюу хоёрдугаар сарын 16-ны өдөр бүх салбар, нэгжүүд амарна. Шинийн 2-нд буюу хоёрдугаар сарын 17-ны бямба гаригт дараах салбарууд 11:00-16:00 цагийн хооронд ажиллах аж.
- Мөнгөн завьяа
- 11-р хороолол
- Өнөр
- Сансар
- Оргил
- 10-р хороолол
- Мустанг
Харин шинийн 3-нд буюу хоёрдугаар сарын 18-нд дараах салбарууд ажиллана.
- Занабазар
- Тавин мянгат
- Таван шар
- Бөхийн өргөө
- Зуун хорин мянгат
- 3-р хороолол
Хоёрдугаар сарын 19-ны өдрөөс бүх салбар нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллана.
КАПИТРОН БАНК
- Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 15-нд бүх салбар нэгж 17:00 цаг хүртэл ажиллана. Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд бүх салбар амарна. Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс бүх салбар хуваарийн дагуу ажиллана.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
- Битүүний өдөр бүх салбарууд 17:30 хүртэл ажиллана. Харин сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16-18-ны өдрийг дуусталх хугацаанд бүх салбар тооцооны төвүүд амарна. Хоёрдугаар сарын 19-ны өдрөөс бүх нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллана.