НӨАТ-ын урамшууллын 2018 оны нэгдүгээр сарын сугалааны тохирлыг хоёрдугаар сарын 18-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явуулна.
Иргэн таны 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой.
Сугалааны тохирол нь 2018 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах тул Сангийн сайдын 2017 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 381 дугаар тушаалаар батлагдсан Сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ хамаарна. Өөрчлөлтийг дараах зургаар үзүүллээ.
Эх сурвалж: ТЕГ