Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах уриалга гаргаад байгаа. Ачтан эмнэлэг энэхүү уриалгыг хүлээн авч хамтран ажиллахаар болж дүүргийн иргэдийг 20 хувийн хөнгөлөлттэй үнээр үзэж байгаа аж. Мөн зарим эмнэлгүүд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг зорилтод бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ үйлчилгээ үзүүлж эхэлжээ.