Алдарт “Форрест Гамп” киноны хамгийн содон хэсгийн нэгийг санаж байна уу? Гол дүрийн баатар санамсаргүй явж байгаад дайныг эсэргүүцсэн цуглаанд оролцож, үг хэлэхээс өөр аргагүй болдог шүү дээ. Гэвч түүнийг үг хэлэх үед хэн нэгэн микрофоныг нь унтрааж, зөвхөн “Вьетнамын талаар миний хэлэхийг хүссэн бүхэн энэ” гэсэн төгсгөлийн үг нь л сонсогддог. Цуглаанд оролцогчид түүний хэлсэн үгийг сонсож чадалгүй үлддэг. Тэгвэл Форреси энэ үеэр яг юу гэж хэлсэн бол? Үүний нууцыг энэхүү гайхалтай дүрийг бүтээсэн Том Хэнкс тайлжээ.
Хэнкс Форрестийн үгийг дараах байдлаар хэлдэг. “Заримдаа хүмүүс Вьетнам руу явж, гэртээ, ээжүүддээ хөлгүй болоод ирдэг. Заримдаа тэд огт эргэж ирдэггүй. Энэ бол муу. Вьетнамын тухай миний хэлэхийг хссэн бүхэн энэ” гэжээ.
Гэхдээ англи хэлтэй үзэгчид энэ хувилбарыг хүлээн зөвшөөрдөггүй. Мэргэжилтнүүд уруулын хөдөлгөөнөөр нь уншиж, Форрестийн юу гэж хэлсэн тухай дараах хувилбарыг гаргажээ.
“Би хамгийн сайн найз Буббагаа Вьетнамд алдсан. Бубба сам хорхойн бизнесийн талаар бүгдийг мэддэг байсан. Бид гэртээ харихдаа сам хорхойн хөлөг онгоц худалдан авахаар төлөвлөж байсан. Би шөнө байнга нуруугаа нийлүүлж унтдаг байсан болохоор шаварт унтах хэрэг гардаггүй байв. Гэвч нэгэн удаа бидэн рүү дайрахад Женни надад “Битгий эрэлхэг зоригтой байгаарай, Форрест. Зүгээр л чадах чинээгээрээ хурдан гүйгээрэй” гэж хэлснээр нь би хийсэн. Би маш хурдан гүйгээд л байсан. Нэг мэдэхэд ганцаархнаа болсон байлаа. Ингээд би Бубба дээр эргэж очихоос өөр аргагүй болсон. Гэхдээ түүнийг хайхаар эргэж очтол хэн нэгэн “Надад туслаач, Форрест, надад туслаач” гэж хашхирч байсан. Би ч түүний хэлснээр хийсэн. Эцэст нь би Буббаг олтол түүнийг буудчихсан байсан. Түүнийг олсноос хойш хэдхэн минутын дараа миний гар дээр амьсгал хураасан. Үүнээс болж би сэтгэлээр их унасан. Тиймээс надад Вьетнам тийм ч их таалагдаагүй ээ. Дэслэгч Дан ч бас. Тэр хөлгүй хоцорсон. Хөөрхий дэслэгч Дан… Миний ярьж чадах бүх энэ” гэж хэлсэн гэжээ.
6 comments
Дэслэгч Дань гэвэл яадымдээ?
яадымдээ биш ээ Яадаг юм дээ
Зөв зөвлөгөө
Яадаг юм дээ биш Яадаг юм бэ дээ
одоо л зөв боллоо.
Ай зөв бүгдээрээ хэлэлцвэл буруугүй яасан үнэн үг вэ