Сар шинийн баяртай холбогдуулан замын хөдөлгөөнд зохицуулалт хийх журмаар автомашинуудад дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлж байна. Өнөөдөр сүүлчийн орон нь тэгш тоогоор төгссөн /0,2,4,6,8/ улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно.
Харин Ням гарагт сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох юм.
Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зөвхөн ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР “Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хязгаарлагдсан дугаартай автомашинтай хязгаарлалтын бүсэд зорчихгүй байх, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн аль болох нийтийн тээврийн хэрэгслийг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас уриаллаа.