Манай элитүүдийн урвалт төр улсаа унагаахад хүргэсэн. Нэг зуунд хоёронтаа болсон явдал юм:1917 он, 1991 он. Оросын эмгэнэлт явдлыг дахин давтахгүйн тулд энэ аймшигт сургамжийг бид түүхээсээ суралцах учиртай. 1918 онд иргэний дайн эхэлсэн шиг, 23 жилийн өмнөх манай улсын задрал шиг, өнөөдрийн Донбасст оросууд хоорондоо байлдаж байгаа шиг явдал маш хурдан тохиолдож мэдэх юм.

Элитүүд яагаад, яаж урвадаг вэ? Энэ явдлын анатоми нь юу юм бол? 1917 он, 1991 онд урвалт болсон байхад яагаад 1941 онд болоогүй юм бол? Өнөөдөр ямар аюул байна? Энэ тухай ярилцъя.

Өөрийн санаагаа ойлгуулахын тулд, элиттэй холбоотой нэг оруулга тэмдэглэгээ танилцуулаад цааш явъя:
ХҮД: Х-хадгалалт, Ү-үржүүлэлт, Д-дамжуулалт. Эдгээр нь элитэд байдаг капиталууд.
—————
Өнөөдөр манай улсад гаднаас ирэх даралт нэмэгдэж байгаа энэ нөхцөлд элитүүдийн урвалтын “хуулиудын” тухай заавал ярих хэрэгтэй. Харамсалтай нь түүхэнд элитүүд урвасан явдал нь нэн шинэ зүйл огт биш бөгөөд манай урвагчид дайснуудад хаалгаа нээж өгч байсан тохиолдлууд байдаг. Бид үүнээс зайлсхийхийн тулд түүхээ эргэн харж, сайн мэддэг байх ёстой.
Яагаад ийм явдал болдог юм бол, яаж тэгдэг вэ?

Гадаадаас даралт ирэхэд манай элитүүдийн хэсэг нь, өөрийнхөө хувийн ашиг сонирхлын төлөө эх орноо, Оросыг өгч байсан талаар ярилцана.
Бид түүхийн аль агшинг сонгон авч үнэлэлт өгөх вэ. Түүх өөрөө хэлж өгдөг юм.
20-р зуунд 100 жилийн дотор манай түүхэнд 3 гол үйл явдал болсон. Гурвуулаа хоорондоо өөр.

Эхнийх нь 1917 он. 1917 онд өнөөдрийн чухам их ярьж байгаа “хүний эрх, эрх чөлөө” гэдэг үгс бүгд сонсогдож өндийж ирсэн. Баруун эдийн засгийн шинэ загвараа, Барууны банкирууд санхүүгийнхээ ашигийн төлөө, Барууныхан өөрийн капитализмыг өргөтгөхийг хүссэн юм. Түүний тулд большевикуудаар “тоглосон”.

Дараа нь 1941 он. Манайх руу Гитлер довтолсон. Бид сөрөн зогссон. Яагаад сөрөхгүй байх билээ.

Дараа нь 1991 он. Зөвлөлтийн элитүүдээс олон хүн өөрийн эх орноосоо урвасан. Энд бол харин бүүр сүйрэл болсон юм. Тэгж ЗХУ-д ирсэн эдийн засгийн уналт нь 1941 оны амь үрэгдэгсэдтэй дүйцэхүйц хохирол авчирсан.

Ингээд өнөөдрийн мөч. Энэ 4 агшиныг сонгож авч дүн шинжилгээ хийе.

1.1917 он.

Элитүүд байсан. Энэ элит бол төр засаг. Энэ хүмүүс улсын дотоод ба гадаад үйл ажиллагааг хариуцна – Төр. Энэ элитүүд ЭДИЙН ЗАСАГ бас УЛС ТӨРИЙГ эрхлэн явуулна.

Нэг товъёг тодорхойлсон. ХҮД: Х-хадгалалт, Ү-үржүүлэлт, Д-дамжуулалт.
Энэ бүгд эдийн засагт, бас улс төрд байдаг. 1917 он, Элитүүдийн дийлэнх нь эдийн засгийн капиталтай байлаа.(Хөрөнгө чинээтэй элитүүд байсан гэсэн үг-орч)

Тухайн моментод юу болсон бэ. Гадны хүчин Оросын Хаант улс руу халдлаа.
-Дайн. (дэлхийн 1-р дайн)
Дайн хэнд нөлөөлсөн бэ, хэний юунд хүрэв?
Дайн эдийн засгийн элитүүдийн “үржүүлэлт” – нд нөлөөлөв. Тэднийг хөрөнгө мөнгө санхүүгээ “үржүүлэх” боломжгүй болгосон буюу “-” Сөрөг.

Яагаад? Учир нь дайны цагт, дэлхийн дайны үед ямар юмных нь худалдааны өсөлт, эдийн засгийн өсөлт байх билээ. Оросын Хаант засагт капитал хөрөнгөтэй хүмүүс байсан. Ийнхүү тухайн моментод эдийн засгийн элитүүдийн хувьд: “хадгалалт” нь байсан, “үржүүлэлт” байхгүй, “дамжуулал” нэг их асуудалгүй, +Эерэг. (Өвлүүлэх)

Эдийн засгийн элитүүд олон тооны байв. Харин улстөрийн хувьд: Хаант засгийн улстөрийг(бодлого) эрхэлдэг элитүүдийн хувьд улстөрийн капиталынх нь “хадгалалт” – хасах болов. Улстөрийн шинэ нөхцөл байдал, дайны нөхцөлд улстөрд шийдвэр гаргадаг цөөн хүмүүсийн үгийг дагаж биелүүлэхээс өөр сонголт байхгүй. Өөрийнхувийн улстөрийн нөхцөл байдлыг “үржүүлэх” боломж байхгүй. “дамжуулалт” бас байхгүй.

Хэндээ ч, юу ч дамжуулах боломжгүй. Дайн шүү дээ.

Яг энэ нөхцөлд засагт байсан улстөрийн элитүүд нөхцөл байдлаа өөрчлөхийг хүссэн юм. Тэд хааныг, эзэн хаант дэглэмийг өөрчлөхийг хүссэн. Яагаад гэвэл тэдэнд улстөрийн капиталаа хадгалах, үржүүлэх, дамжуулах боломж аль аль нь алга болов.

Улстөрчид улс төрийг өөр байхыг хүсэв. Эдийн засгийн элитүүд мөн адил байдлыг өөрчлөхийг хүссэн. Учир нь тэд өмчөө “үржүүлж” чадахаа байсан. Хаан дайнд бүхнийг зарцуулсан, цаашид ч зарцуулах болно…
Үүн дээр нэмэгдээд эрх мэдлийн гадна талд байдаг хааны гэр бүл мөн үүнийг хүссэн, улстөрийн нөхцөл байдлыг өөрчлөхийг хүссэн байна.Тэд эдийн засаг нь “үржигдэхийг”, улстөрийн эрх мэдэл нь “хадгалагдахыг” хүссэн. Зүгээр л өөр дүртэй л хүмүүс байснаас өөр ялгаагүй.
Дээр нь нэмэгдэж 4 дэх хүч болж цэргийнхэн орж ирсэн юм.
Тэд удирдахыг, дээд командлалыг авахыг хүссэн. Тэгвэл дайн өөрөөр болох байсан гэж тэд үзсэн байна.

Ингээд 1917 онд төрт улсыг өөрчлөх хүсэлтэй элитийн 4 хүчин бий болжээ:
1.улстөрчид
2.эдийн засгийнхан
3.хааны гэр бүл
4. цэргийнхэн.
Эндээс төрийн эргэлтийн эхлэл тавигдлаа. 1917 он.

2. 1941 он.

Элитүүд байсан уу, байсан. 1.Эдийн засгийн 2.Улстөрийн хэргийг эрхэлдэг элитүүд.
1941 онд эдийн засгийн элитүүдэд эдийн засгийн ямар ч нөлөө байхгүй. Тэдэнд “хадгалалт” байхгүй, “үржүүлэлт” байхгүй, “өвлүүлэн дамжуулалт” байхгүй. Бүгд улсын өмч, улсын төсөв, Та нарын бүгдийнх.
Улстөрийнхний хувьд харин 3 капитал гурвуулаа байсан юм. Дурын улстөр оролдогч карьераа “хадгалах” боломжтой, улстөрийн капиталаа “үржүүлэх” боломж – нийгмийн “өргүүр” байсан. Харин “дамжуулах” нь бага зэрэг бүдэг. Хүүхдэдээ уламжлуулна гэж байхгүй, улстөрийн капитал зөвхөн өөрийнх нь.

Дайн боллоо. Энэ удаа мөн л 1917 он шиг гаднаас довтлов. Энэ нөхцөлд, урьдач байдал нь ийм байв: Зөвлөлтийн элитүүдэд эдийн засгийн сонирхол огт байхгүй. Тэд юугаа ч алдах боломжгүй. Материаллаг талаар үржүүлэх, өвлүүлэх юм байхгүй. Улстөрийн элитүүдийн хувьд нэгэнт өвлүүлэхгүй, үхвэл бүх зүйл өөртэй нь хамт дуусна, харин улстөрийн капиталаа хадгалах, үржүүлэх боломж нь байгаа хэвээр. Иймээс гадны дайралтын үед тэд бүгд нэгдэж, дайсны эсрэг хөдөлсөн. (Власовын нэгж урвасан. Энэ бол нэгжийн урвалт…Генерал Власов. Энд үндсэн бус, тухайн нөхцөл байдал нөлөөлсөн.Түүнд даалгасан даалгавар нь магадгүй өөр байсан бол тэр өдийд биелүүлчихсэн, өнөөдөр Аугаа их эх орны дайны баатар гэж хэлэгдэж болох байсан байхаа. Гэхдээ түүх, нөхцөл, үйл явдал тиймээр тохиолдсон. Харин 1917 онд бол нэгжүүд өөрийн итгэлээ алдаагүй, хадгалсан. Энд том ялгаа бий.)

3. 1991 он.

Элитууд байсаан. Манай элитүүдэд гадаадын даралт ирлээ – Эдийн засгийн хямрал+Барууны үзэл суртал. Байнгын, тасралтгүй даралт.
Эдийн засгийн элитүүдийн эдийн засгийн сонирхол 1941 онтой харьцуулахад ихээхэн өөрчлөгдсөн байдал угтсан. Сталинаас хойш, Хрушев Брежневийн үеэс манай элитүүдийн эдийн засгийн сонихрол ямар нэг байдлаар өөрчлөгдсөнийг дурдах ёстой. Тэд капитал хадгалдаг байхыг хүссэн, түүнийгээ үржүүлэхийг хүссэн, харин “өвлүүлэх” нь байгаагүй. Брежнев, Хрушевийн засагт ч тэгж болохгүй байсан. Горбачевийн ч үед тэр байхгүй. Боломжгүй. “Цалинг” нь хүүхэд нь залгамжлаад явах боломжгүй. Улстөрийн элитүүдийн хувьд улстөрийн капиталаа хадгалах боломж байсан, үржүүлэх байдал нь байсан харин дамжуулалт байхгүй хэвээрээ.

Яг энд түлхүүр агшин гарч ирлээ!. Барууныхан улстөрийн элитүүдэд сайхан санал тавив: Улстөрийн капиталаа “өөрчлөн”, эдийн засгийн капитал болгож болох, “хувирган хөрвөх” боломж өгөөш хаяв.
Эндээс засгийнхны урвалт эхэлсэн. Улстөрийн капиталаа – эдийн засгийн, өмчийн капитал болгох боломжийн төлөө! эх орноосоо урвасан.
Улстөрийн тусгаар байдлыг хаяад, хувьчлалд оролцож эд хөрөнгөтэй болох боломж Зөвлөлтийн элитүүдэд харагдсан юм. Элитүүдийн ихэнх нь манай түүхийн “барзгар үе” рүү чиглэн алхсан. Хэнийг ч алахгүй, заводууд тэдний гарт зүгээр л орж ирнэ. Хувьчлал. Урвалт.

4.
Өнөөдөр. 2016 (бас 2018) гэсэн орчин цаг. Бид энэ цаг дээр бодитоор байна. 2018 гэдэг нь бид сонгуультай. ОХУ-ын ерөнхийлөгчид хүмүүс нэр дэвшинэ.

За өнөөдөр:
Элитүүд байна. Гадаадын даралт байна. Эдийн засгийн Хориг+Дайнд татан оруулах оролдлогууд.

Мөн элитийн 2 хэсэг байна. Эдийн засгийн элитүүд, улстөрийн элитүүд. Харин өнөөдөр ОХУ-д улстөрөөр оролдож байгаа нь маш явцуу, цөөхөн завсрын байдалтай. Эдийн засгаар оролдож(занималдаж) байгаа элитүүд маш олон!

Улстөрийн капиталын “хадгалалт” байна, сонгууль гэх мэтээр. Улстөрийн капиталын “үржүүлэлт” байна. Парламентад байсан хүмүүс байр сууриа улам бэхжүүлээд, статусаа нэмээд байж болно. “Дамжуулалт” байна. Гэхдээ асуултын тэмдэгтэй.( Үр хүүхдээ, “өөрийн хүн”-ээ улстөрийн элитийн байранд “өвлүүлэн” тавьдаг зарим нөхцлүүд бий)

Гадаадын даралт- Хоригууд мэдээж эдийн засгийн элитүүдэд туссан. Хориг юунд нөлөөлдөг вэ, хамгийн түрүүнд зээл авахад (гаднаас, гадны банкнуудаас) Энэ нь эдийн засгийн элитүүдийн “үржүүлэх” чиглэлийг (-) Сөрөг болж байгаа юм. Энд нөхдүүдийн хадгалах, үржүүлэх, дамжуулах 3 уулаа асуултын тэмдэгтэй, баталгаагүй нөхцөл үүссэн. Учир нь одоо цагт энэ бол олон юмнаас хамаарна, бүхэлдээ Гадаадын хүчнийхний байр сууринаас хамаарна.
Баян хүн завь олоод гадаад руу гарлаа, очоод баривчлагдаж ч магадгүй ( тэр ноёны ааш мэднэ-орч) офшор авилгал гээд баричихаж болно. Ийнхүү
эдийн засгийн элитүүдийн бүх үзүүлэлт – ХҮД – бүгдээрээ Оросын төр засгаас биш, гадны хүчнээс хамаарч байна.

Улстөрийн элитүүдийн хувьд, хэдий явцуу хөнгөхөн ч бүх юм хэвийн байна. Нөгөө асар том хэмжээт эдийн засгийн элитүүд дайвж эхэлсэн.
Жишээ нь, сүүлийн нэг мэдээгээр оросын нэг олигарх, Русманов оросын иргэншлээсээ татгалзсан. Тэр одоо өөр улсад татвар төлнө. Швейцарь…
Уул нь түүнд онгоц бий, ирж очоод явж болох л байсан байх. Заавал тэнд татвар төлмөөр байгаа юм байлгүй. Тэр хүн ингэх хүмүүсийн эхнийх нь ч биш…сүүлийнх нь ч биш, өөр олон хүн үйлдэл хийнэ. Ийн Хоригийн нөхцөлд олон олигархиуд эдийн засгийн элитүүд дайвалзаж, бас холбирч байна.

Энэ тохиолдолд нөхөд – эдийн засгийн элитүүд улстөрөөр оролдож(хөөцөлдөж) эхлэвэл юу болох вэ? Уг нь улстөрөөр олон хүн оролдож, хичээвэл сайн тийм үү. Гэтэл эдний хувьд бол, ЮУНЫ ТӨЛӨӨ, ХЭНИЙ ТӨЛӨӨ! гэсэн бодит асуулт гарч ирнэ.

Эдийн засгийн элитүүд улстөрөөр оролдох боломж олж авах юм бол 1991 онд Зөвлөлтийн элитүүдийн хийсний адил – улстөрийн боломжоо эдийн засгийн боломж болгон хувиргахад гагцхүү зориулна.
Тэд улстөрийн төлөө биш эдийн засгийн ашиг сонирхлын төлөө эх орноосоо урвана. Хэн биднийг ялахыг хүссэн тэр хүмүүст урвана, зайлшгүй логик!

Иймээс энэ боломжийг олгож болохгүй!
Шинэ улстөрийн хүчин ард түмний дундаас гарч ирэх хэрэгтэй, ард түмэн элсэн орсон тийм хүч. Ард түмэнд ямарваа хувийн эдийн засгийн сонирхол байхгүй. Тэдэнд хадгалах, үржүүлэх, дамжуулах капиталын сонирхол байхгүй. Сталины үеийн элитүүд шиг юмаа “алдах боломж” байхгүй, тийм хүмүүс гарч ирэх ёстой.

Энд, ард түмэн хэн нэгний толгойг цавчих асуудал байхгүй, ямар ч феодал айх юм байхгүй.
Тэд эдийн засгийн элитүүд шиг зангиагаараа боолгоогүй, Тэд гадаадын, барууны даралтнаас хамаарч, дайвахгүй. Энэ бол зөвхөн шинэ хүмүүс цуглаж, гарч ирж улстөрийн тогтолцооны бүх нөхцөл байдлыг өөрчлөх явдал. Нийгмийн өргүүр гэдэг зүгээр нэг сайхан үг биш , Энэ бол төр улсын тогтовортой байхын баталгаа. Шинэ улстөрийн намын тухай бид ярьдаг, энэ бол хоосон хэрэггүй үг биш.

Манай депутатууд баячууд, саятнууд, эдийн засгийн элитүүдээс бүрдвэл хамгийн аюултай байдал! Тэд зөвхөн өөрийн эдийн засгийн төлөө улстөрийн капиталаа ашиглах болно. Оросын өнөөгийн тогтвортой байдлын баталгаа бол – ард түмнээр дамжуулан, шинэ улс төрийн хүчнээр дамжуулан, шинэ лидерээр дамжуулан, нийгмийн лифтээр дамжуулан улстөрийн элит хэсгээ бүрдүүлэх явдал юм. Хэрэв үүнийг хийж чадвал бид 1941 оных шиг өөрийгөө хамгаалж чадна.

Николай Стариков. 2017.02.03.

Эх сурвалж: https://www.facebook.com/Oyunaaaa?fref=ufi

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Элитүүдийн урвалт”
  1. хар даа манайд яг энэ нь болжээ. Парламентийн гишүүд бүгд баячууд болжээ. Аюултай гэжээ, тэд урвана эх орноосоо, үнэн манайд бүгд урвагчид.

мгл-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн