БНАСАУ өнөөдөр (2018.02.08) 70 жилийн өмнө арми байгуулагдсаныхаа ойн цэргийн парадаа хийх гэж байна.
Парадап 13 мянган салбар, 200 нэгж цэргийн техник оролцоно гэж “Интерфакс” мэдээллээ.
Харин Өмнөд Солонгосын Пёнчанд болох өвлийн спортын наадамд БНАСАУ-ын “№2 хүн” буюу Солонгосын Хөдөлмөрийн намын орлогч дарга Цой Рен Хэ ирнэ гэж энэ сарын 5-нд мэдээлсэн юм. БНСУ, БНАСАУ Олимпийн нээлтэд нэгдмэл далбаан дор оролцоно. Хойд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 550 тамирчин багтжээ.