Америкийн Орегоны их сургуулийн биологичид шар айрагны гол найрлаганы нэг болох зөрөг цэцгэнд таргалалттай, цусны даралт ихдэх, чихрийн шижинтэй тэмцэхэд тустай ксантогумол агуулагддагийг олж тогтоожээ. Судалгааны ажлын үр дүнг “Scientific Reports” сэтгүүлд нийтэлсэн байна.
Судалгааны явцад эрдэмтэд тарган оготныг их хэмжээний өөх тостой хоолоор хооллосон байна. Ийм хүнс хэрэглэснээр илүү таргалж, цусны даралт нэмэгдэх аюултай.
Ингээд зарим мэрэгчдэд нь гидрогенжүүлсэн үйлдвэрийн ксантогумол өгөхөд чихрийн шижний хоёрдугаар хэлбэрийг үүсгэдэг инсулины хэмжээ нь буурсан байна. Түүнчлэн туршилтад оролцогчид өлсөх мэдрэмж үүсгэдэг лептинд мэдрэг болох нь багасчээ. Судалгааны үр дүнд оготнууд бага идэж, тослог хоол хүнс хэрэглэхээс өмнөх байдалдаа орсон байна.
Үүнээс өмнөхөн Финляндын Тампере их сургуулийн судлаачид шар айргийг зөнөх эрсдэлээс сэргийлдэг гэж мэдэгдэж байсан билээ.
1 comment
гарчигаа зөв бичээч