Хятадын Хэнань мужид цагдаа нар шинэ төрлийн ухаалаг нүдний шилний тусламжтайгаар 30 гаруй хүнийг саатуулжээ. Энэ талаар өчигдөр “Global Times”-т мэдээлсэн байна.
Долоон хүнийг хулгай хийсэн, зам тээврийн ослын газраас зугтсан гэх үндэслэлээр баривчилсан байна. Мөн 26 сэжигтнийг хуурамч бичиг баримт ашигласан хэргээр саатуулжээ.
Орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгчийн хэлж байгаагаар нүдний шилний тусламжтайгаар авсан мэдээллийг мэдээллийн сангийнхтай харьцуулах замаар хэрэгтнүүдийг баривчилж байгаа гэнэ. Шинэ технологийн ачаар сэжигтний царайг хараад л хэн болохыг нь шууд таньдаг байна.
Ухаалаг нүдний шилтэй цагдаа нар Хятадын Цагаан сар болох гэж байгаатай холбоотойгоор зорчигчдын урсгал нэмэгдсэн болохоор Чэнжоу вокзалын орох хэсэгт хяналт тавьж ажиллаж байна.
1 comment
Хятадын Цагаан сар болох гэж байгаатай холбоотойгоор ….ЦАГААН САР БИШ ЭЭ….ХЯТАД УЛСЫГ ТУНХАГЛАСНЫ БАЙР ШҮҮ МАЛ МИНЬ