Өнөөгийн цагаан арьст Британичуудын өвөг дээдэс цэнхэр нүд, хар бараан арьстай байсан гэвэл та итгэх үү. Тус улсаас олдсон хамгийн эртний бүрэн араг яс болох “Cheddar Man”-ыг шинжилж, судалгаагаар илрүүлжээ. Өмнө нь түүний дүр төрхийг сэргээн босгож байсан боловч тухайн үед цайвар арьстай гэж дүгнэж байсан аж. Саяхан орчин үеийн генетикийн шинжилгээг ашиглан анх удаа “Cheddar Man”-ы нүүр царайг тодруулахад орчин цагийн Британичуудтай огт адилгүй байсан гэнэ.
“Cheddar Man” гэгдэх эртний хүн нь 20 гаруй насандаа өөд болсон, Британий аралд хүн суурьшаагүй хоосон байхад ирсэн хүмүүсийн нэг гэгдэж байгаа аж. Гэхдээ түүнээс өмнө аралд хүмүүс ирж байсан ч бүр мөсөн устаж үгүй болсон гэж үздэг. Тиймээс “Cheddar Man” нь өнөөгийн хүмүүсийн тасралтгүй үргэлжилсэн цувааны анхны хүн болж байгаа аж. Өнөөгийн британичууд түүний 300 дахь үе гэж үзэж болох гэнэ.
Судалгааны дүнгээр өнөөгийн Британичууд бүгд янз бүрийн цаг үед нүүдэллэж ирсэн цагаачид юм гэдгийг харуулжээ.
.
2 comments
40000 жилийн өмнө бараг бүгдээрээ иймэрхүү бөйсан. Жнь: Авсралийн аворигенчууд
өнгөний фермент удаан хадгалагддагүй