Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогцолмаа өнөөдөр /2018.02.06/ сурагчдын амралтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. Орон нутгийн сурагчид гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 08-н хүртэл амарна. Нийслэлийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 1-н хүртэл амрах юм байна.