Сонгинохайрхан дүүргий нутаг дэвсгэр Орбит гэх газарт цонхоо гялгар уутаар хааж, цементэн шалтай хүйтэн байшинд хоёр хүүхдийн хамт амьдардаг эмэгтэйн зураг сошиалд цацагдсан. Хөнжилдөө ороогдон хэвтэх хоёр хүүхэд, өрх толгойлсон эмэгтэй н.Нарангэрэл нарт хүмүүс сайхан сэтгэлийн гараа сунгаж  байшинг нь засварлаж байна. “Утааны эсрэг ээж аавууд” фэйсбүүк группийн хэсэг гишүүд тэдэнд тусалж, н.Нарангэрэл бүсгүйг хоёр хүүхдийнх нь хамт буудалд түр байрлуулаад байшинг нь  яаралтай засч дуусгахаар ажиллаж байгаа аж. Хүүхдүүдийн эцэг нас барсан болохыг н.Нарангэрэл бүсгүй хэлж байсан юм.

https://www.facebook.com/MandakhjargalTumur/videos/10157785567187524/

 

By updown

5 thoughts on “Хүйтэн байшинд чичирч хэвтсэн хоёр хүүхдийн эхэд туслах аян өрнөлөө”
  1. Маш сайхан мэдээ байна.Залуучууддаа маш их баярлаж байна,Сайхан сэтгэлийн тусын хариу заавал та нарт эргэж ирнэ.

  2. Ийм сайхан сэтгэлтэй хүнлэг сайн үйлстэй залуучууд маань ядар ч зүдэрч яваадаа тусламжийн халуун дулаан дэм болж байгаад ахмадууд бид үнэхээр баяртай байна. Та нарын сансан бүхэн ёсчлон бүтэх болтугай.

  3. манай залуучууд ийм сайхан сэтгэлтэй буян нь дэлгэрч яваг та нарын санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж явагээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн