Камбожийн эрх баричгид хаан Нородом Симонид хүндэтгэл үзүүлээгүй этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ. Ийм зөрчил гаргасан иргэнд 1-5 жил хорих, 500-2500 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгууль ногдуулахаар Эрүүгийн хуулиндаа тусгаж өгсөн байна. Үүнийг хүний эрх хамгаалагчид энэ хууль нь тэрсүү үзэлтнүүдтэй тэмцэх зэвсэг байхыг үгүйсгэхгүй ч хүний үгээ хэлэх эрх чөлөөг хааж байна гэж үзэж байгаа аж.
Тус улсын эрх баригчид хамгийн том сөрөг хүчин болох “Үндэсний авралын нам”-ын тарааж, удирдагчыг нь буруутгасан байна. Ажиглагчдын үзэж буйгаар дээрх хуулийн шийдвэр нь Камбожийн Засгийн газар эзэн хааны нэр хүндийг хамгаалах, өрсөлдөгчөө зайлуулах гэсэн бодлого байхыг үгүйсгэхгүй байгаа юм. Үнэндээ эзэн хаан Нородом Симоний эрх бодит байдал дээр хязгаарлагдмал аж. Одоо Ерөнхий сайд Хун Сен тус улсын гол хүн гэж тооцогдож байгаа юм байна. Тэрбээр төрийн эрхийг 33 жил удирдаж байгаа туршлагатай улстөрч юм.
1 comment
Энэ мэдээ бэлдэж байгаа хүмүүс мэдлэгээ жаахан тэлмээр юм. Гарчигаа ч бичиж мэдэхгүй. Камбож улсын эзэн хаанд гэж бичих хэрэгтэй ш дээ. Эсвэл Камбожийн эзэн хаан нь манай хаан юм уу.