Туркийн эрх баригчид боловсролын байгууллагаар дамжуулар төлбөр хураамжаар хууль бус мөнгийг босогчид олж байна хэмээн үзэж байна. Тиймээс олон улсад үйл ажиллагаа явуулдаг сургуулиудад хандсан бодлого явуулж эхэлжээ. Дэлхийн улс орнуудад үйл ажиллагаа явуулж байгаа турк сургуулиудыг хаах, зарим сургуулийн боловсролын гэрчилгээ, диплом зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байх шийдвэрийг тус улсын засгийн газар өнгөрсөн онд гаргасан нь манай улсад хамаарч байгаа аж.
Энэ тухай Монгол дахь ЭСЯ-наас өнөөдөр мэдээлсэн бөгөөд “Мон-Турк”, “Улаанбаатар Эмпати” болон Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж байгаа турк сургуулиудын дипломын хүлээн зөвшөөрөхгүй тул төгсөгчдийг хохироохгүй байх тал дээр хоёр орны төлөөлөгчид яриа хэлэлцээр явуулж байгаа аж.
Эдгээр сургуулиас олгож буй гэрчилгээг зөвхөн турк улсад хүлээн зөвшөөрөхгүй ба бусад улсад суралцах, ашиглах боломжтойг Туркийн Элчин сайдын яамны ажилтан хэлж байв.
1 comment
тэгвэл энэ сургуулиудыг хаагаач дээ