Улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 6000 орчим үйлдвэрлэл эрхлэгч байдаг. Тэдний мэдээллийг нэгдсэн санд оруулж, түүнд үндэслэн үйлдвэрлэгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх, дэмжлэгийг оновчтой зохион байгуулах зорилгоор аж үйлдвэрийн салбарын Цахим мэдээллийн санг Монголд анх удаагаа бий болгоод байна.
Цахим мэдээллийн сангаар дамжуулан дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх, иргэдийг дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгдсэн мэдээллээр хангах, төр хувийн хэвшлийн бодит мэдээлэлд үндэслэн үр дүнд суурилсан байдлаар зохион байгуулах, төрийн болон төрийн өмчит ААН-үүдийг дотоодоос худалдан авалт хийхэд нь зориулж дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний мэдээллээр хангах, аж үйлдвэрийн дэд салбаруудын чадавхийг тооцоолон гаргаж, гадаадад экспортлох боломжтой нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох, шаардлагатай ажиллах хүчний хэрэгцээ, түүхий эдийн хэрэгцээ, санхүүгийн дэмжлэг болон төрөөс үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зэрэг арга хэмжээг нэг цэгээс шуурхай хүргэх зорилготой юм.
Иргэд, ААН-үүд цахим мэдээлийн санд www.industry4.nda.gov.mn хаягаар орж бүртгүүлж болох аж. Ингэхдээ тухайн аймаг, нийслэл, сум, дүүраг, баг, хороонд томилгодсон ажлын хэсгээс холбогдож хамтран бөглөх юм байна.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn