Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ манай улсад зах замбараагүй болж, хэрэглэгчид нь залуужсаар байгаа нь аюул дагуулж байна. Энэ төрлийн бодисны нэг төрөл болох IСЕ буюу МӨС-ийг хилээр хууль бусаар нэвтрүүлж, улаанбаатарт худалдан борлуулдаг байсан этгээдүүдийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид нохдыг ашиглан илрүүлжээ. Хэрэгт холбогдсон иргэн 28 настай эрэгтэй М, 33 настай эрэгтэй Ш нарыг дайчлан баривчилж, шалгаж байна.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 2018 оны хоёрдугаар сарын 05-ны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 60 үйлдэлтэй 24 хэрэгт 54 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилпагаа явуулж байгаа аж. Цаашид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүпж, хууль сахиулах болон хяналт шалгалтын чиг үүрэг бүхий байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллана гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлэв.