Өмнөд Солонгосын Пёнчан хотын Олимпийн хотхонд буудалласан Норвеги улсын шигшээ багийн тогооч 1.5 мянган өндөг захиалах гэж байгаад андуурч, 15 мянган өндөг авчээ.
Шигшээгийн төлөөлөгчид Солонгосын өндөг нийлүүлэгчтэй онлайн орчуулга ашиглаж худалдаа хийсний улмаас ийнхүү алдаа гаргасан аж. “Манайд ачааны машины тал хэсгийг дүүргэсэн өндөр ирсэн. Өндгийг хайрцаг хайрцгаар нь зөөж оруулахад бид маш их гайхаж билээ” хэмээн тогооч нь ярьжээ.
Норвегийн төлөөлөгчид өндөгнийхөө зарим хэсгийг буцаасан ч цаана нь маш их хэмжээний өндөгтэй үлджээ. Тиймээс тогооч нь өндөгтэй хоолны цэсээ нэмэхээр шийдсэн байна.