Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү тэргүүтэй Шуурхай бүлэг өчигдөр (2018.02.02) Орхон аймагт ажиллалаа.
Орхон аймгийн Онцгой комиссын мэдээлснээр, тус аймаг 122 мянган малтай. Нийт мал сүргийн 50 орчим хувь нь отроор явж байгаа бөгөөд отрын 284 өрхөд жирэмсэн 10 эх, 0-5 насны 88 хүүхэд нүүдэллэж байна. Тэднийг эрүүл мэндийн үзлэг, хяналтад авчээ. Засгийн газрын тогтоол болон улсын төсвийн санхүүжилтээр аймаг өвс, тэжээлийн нөөцөө зузаатгасан, малчид хувиараа 7 мянган тонн бэлтгэж өвлийг угтсан боловч одоогийн байдлаар нөөц дуусаад байжээ.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Орхон аймаг малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 110 мянган тун вакцин авах хүсэлт тавиад байгааг шуурхай олгохын тулд яам анхаарч ажиллана” гэв.
Орхон аймгийн Онцгой комиссын хуралдааны төгсгөлд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин тус аймагт 200 тонн өвс, 50 тонн тэжээл олгохоор шийдсэнээ мэдэгдэв.
Тэрбээр “Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг баруун болон төвийн 10 аймгийн өвөлжилт, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх,гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Улсын Онцгой комисст аймгуудын Онцгой комисс зөв мэдээлэл өгч байж зөв шийдвэр гаргуулна, Засгийн газар, аймаг, сум, баг, иргэд малчид бидний хамтын хүчин чармайлт үр дүнд хүрнэ. Тиймээс мэдээгээ маш бодитой зөв, тэгээд түргэн шуурхай солилцох, үйл ажиллагаагаа нягт уялдуулах шаардлагатай байна.
Зөвлөлтийн эрдэмтэд Монголын газар нутаг, усны нөөцийг судлаад хонин толгойд шилжүүлснээр 60 сая мал бэлчихэд тохиромжтой гэж дүгнэж байсан бол одоо Монголын мал хонин толгойд шилжүүлснээр 104 сая болжээ. Тиймээс Монголд жил бүр зуд болж, өвөлжилт хүндрээд байгаа юм. 2001, 2009 оны зуд тухайн жилийнхээ малын тоо толгойг 10, 10 саяар нь хорогдуулж байсан. Хүн өөрөө мал аж ахуйнхаа бодлогыг ухаалгаар тодорхойлж, зөв боловсруулж чадахгүй бол байгаль, тэр дундаа зуд зохицуулаад өгдөг шүү дээ. Улсын аварга малчны шалгуурыг өөрчилж, олон малтайг нь бус, харин мал сүргээ чанаржуулсан, нэг малаас авах үр шимийг өсгөсөн малчдыг л алдаршуулах цаг болжээ” гэлээ.
2 comments
Ха ха юу гэх гээд юу гээд байдгийн бол жаахан будилуудуу хэл яриа тархи хоер нь авцалдахгуй туучихдаг нехер юмаадаа.
ЭРХ ЗЭЭЛИЙН ЭРХЭМ ЗӨВШӨӨРЛӨГЧИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ {NO SCAM ACTIVITIES}
Олон нийтэд мэндчилгээ, Би ноён Крис Хармони Николас, БИДНИЙГЭЭ БИЧИГ, БИЧИГ БАРИМТЛАГДАГЧ, Зээлдэгч зээлдэгч. Та санхүүгийн өрөнд орсон уу? Чи муу зээл байна уу? Та санхүүгийн хувьд доошоо байна. Би бага хүүтэй зээлийг 2% -ийн зээлээр өгдөг. БИДНИЙ ТЭМДЭГЛЭЭД ОРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД АЛХАМУУДЫГ АЖИЛЛАГАА. Би бизнес, хувийн болон хувийн зээлээ зээлээр олгож байгаа хүмүүст өөрсдөө туслалцаа үзүүлж, туслалцаа үзүүлж байгаа эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлж, тэдэнд зээл өгөхийг хүсч байна. Мөн энэ зээлд хамрагдахаар төлөвлөж буй хүмүүст зориулж зээл олгохыг хүсч байна. ЭНЭ ЭРГЭН НИЙГЭД БОЛОН БУСАД БОЛОХГҮЙ БАЙГУУЛАГЧ БУУРЛАГДАХ БАРИМТ БИЧГҮҮДЭЭ, БУСАД ЗӨВЛӨГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ БОЛОХГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОХГҮЙ. Хэрэв та энэхүү зээлийн саналыг сонирхож байгаа бол хөгжилдөхгүй байх, эсвэл үүнийг буруу мөрдөн шалгах буруу зам, Та харилцагчаа илгээж болно ЭСВЭЛ И-мэйл хаяг: christloanfunds@gmail.com ТАЙЛБАР: Хэрэв та энэ зээлдүүлэх хүсэлтэй байгаа бол Итгэл, зоригтой байх ёстой