Санамсаргүй алдаанаас COCA COLA бүтжээ

Америкийн эм зүйч John Pemberton (1831 – 1888) сэргээх үйлчилгээтэй эм найруулахаар зорьж Өмнөд Америкт ургадаг КОКА ургамлын ханд, Африкийн КОЛА самрыг хольж найруулсаар бэлдмэл хийжээ. Бэлдмэлээ амталж үзээд тун боломжийн амттайг нь мэдэрч ядаргаа, стресст орсон хүмүүс болон шүдний өвчинд сайн гэж үзжээ. Ингээд Атланта хотын хамгийн том эмийн санд хүргэж өгсөн бөгөөд бэлдмэлийн нэг стаканыг таван центээр эмийн журмаар зарж эхлэв. Гэтэл нэг өдөр худалдагч бэлдмэлээ найруулж байхдаа андуурч ердийн усны оронд хийжүүлсэн ус хийж орхисон нь одоогийн Кока – Кола ундаа байсан түүхтэй юм байна.

One thought on “Санамсаргүй алдаанаас COCA COLA бүтжээ

  1. Нэргүй 2018-02-02 20:33 at 20:33

    2017 оны байдлаар 150 тэрбум литр төрөл бүрийн кола ундаа борлогдсон гэж мэдээлэлээ виздээ ер нь хувь заяаны явдал

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн