Кейт Миддлтон тийм ч халууцаад байдаг эмэгтэй биш. Нэмэх градуст ч үстэй малтай, өндөр өсгийтэй түрийтэй гуталтай тайван явж чадна. Харин цаст Осло хотод Кембрижийн гүнгийн ахайтан долоон сартай жирэмсэн хэрнээ нүцгэн шахуу гарч иржээ. Нимгэн пальто, сонгодог туфлиэ өмсөөд онгоцноос буусан нь олны анхаарлыг татсан байна.
Ханхүү Уильям, гүнгийн ахайтан нар өчигдөр Норвегийн нийслэлд газардсан билээ. Цаг агаар муудсаны удиаас Скандинавын хойгт тэд очих төлөвлөгөөгөө бага зэрэг өөрчилж, Осло хотод хагас өдрийн өмнө буусан байна. Үүнд 36 настай Кейт дулаан хувцсаа авч явах бэлтгэлгүй байсан бололтой.
Нисэх онгоцны буудалд тэднийг угсаа залгамжлагч хунтайж Хокон, түүний гэргий гүнж Метте-Марит угтаж явсан байна. Ингээд тэд мэндлээд хааны ордны зүг хөдөлжээ. Хааны ордонд тэд V Харальд хаан, түүний гэргий Сони хатан, түүнчлэн Норвегийн хааны гэр бүлийн гишүүдтэй үдийн зоог барьжээ. Кейт Миддлтон хүлээн авалтад “Seraphine”-ийн цэнхэр даашинз өмссөн нь түүний томорсон гэдгийг улам тодосгож байлаа. Тэд өнөөдөр Лондон руугаа буцах юм.