Сар шинийн баяр дөхсөн энэ үед иргэд баярын бэлтгэлээ базаагаад завгүй байна. Иймд олон нийтийн хөл хөдөлгөөн ихэссэн энэ үед бэлэн мөнгөө биедээ авч явахгүй байх нь хамгийн зөв арга юм.Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны байранд 62 настай иргэнийг үл таних залуу айлган сүрдүүлж хүчиндээд 300.000 төгрөгийг нь дээрэмдсэн жигшүүрт хэрэг өчигдөр гарчээ. Гэмт этгээдийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хяналтын камерын тусламжтай илрүүлэн баривчилжээ. Энэ хэргийг үйлдсэн Э гэгч нь 33 настай эрхэлсэн ажилгүй Налайх дүүргийн 2 дугаар хороонд оршин суудаг болохыг нь шалгалтын явцад тогтоосон байна.

Иймд иргэн та бүхэн өөрсдийн санаачлага хамтын оролцоонд түшиглэн амьдарч буй орчноо хяналтын камерын бүс тэй болгож, бэлэн мөнгөө арилжааны банкинд хийснээр өндөр настан, эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд болон өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, гэмт хэргийг халуун мөрөөр нь түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

By updown

2 thoughts on “Настай иргэнийг дээрэмдэж хүчирхийлсэн этгээдийг баривчиллаа”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн