Эрдэмтэд хүний тархи багасч байна гэж үзжээ. Энэ үзэгдэл дэлхий нийтэд ажиглагдаж байгаа аж. Сүүлийн 20000 жилийн дотор тархины дундаж хэмжээ 1500 мсз-аас 1350 мсз болж багасчээ. Энэ нь теннисний бөмбөг шиг хэмжээгээр багассан гэсэн үг юм.

Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй хүнийх ялгаагүй адилхан багасч байгаа гэнэ.

Хэрвээ бидний тархи энэ хэвээр багассаар байх юм бол 20000 жилийн дараа Home erectus буюу 500 мянган жилийн өмнө амьдарч байсан бидний өвөг дээдсийн тархитай адилхан хэмжээтэй болох юм. Тэгэхээр ердөө л 1100 мсз хэмжээтэй тархитай болно гэсэн үг.

Тархины хэмжээ жижгэрч байгаа нь юутай холбоотой вэ гэсэн таамаглал олон бий. Зарим нь тархин дахь саарал бодис идэгдэж байгаатай холбоотой гэж үздэг. Энэ нь хүн илүү тэнэг болж байна гэсэн утгатай. Энэ онолыг эсэргүүцэгчид нь эсрэг таамаглал дэвшүүлдэг. Тэдний үзсэнээр тархи агшсанаар дамжуулах чанар нь илүү үр дүнтэй болдог гэнэ. Тархи жижгэрсэн байж болох ч түүний нейронуудын нягтрал нэмэгдэж, илүү хурдан, бүтээлч байдлаар сэтгэдэг болсон гэжээ. Бусад нь тархины хэмжээ багасах нь бид өөрсдийгөө гэрийн тэжээвэр амьтан мэт сургасны баталгаа гэж үзсэн байна. Учир нь гэрийн тэжээвэр амьтад зэрлэг амьтдаа бодвол тархи нь илүү жижигхэн байдаг.

Гэхдээ эрдэмтэд энэ асуудалд тийм ч ач холбогдол өгөхгүй, багахан асуудал гэж үзэж байгаа юм. Хүний биед булчин хэр их байна, түүнийгээ удирдахын тулд хэр хэрээр том тархи шаардагддаг.  Үүнийг тархины хэмжээ, биеийн жингийн харьцаа гэж нэрлэдэг.

Хэдий тийм боловч антропологичид энэ онолд эргэлздэг байна. Тэд хүний тархийг чулуун зэвсгийн үеэс хойш жижгэрсэн гэдэгт итгэдэггүй. Саяхны нэгэн антропологийн судалгаагаар хүний тархи саяхнаас л биеэсээ хурдан жижгэрсэн гэж гарчээ.  Үүний нөлөөгөөр хүний тархи бага хэмжээндээ дасан зохицохын тулд дотоод ажиллагаа нь сайжирсан гэнэ. Магадгүй бидний зан аяг, аливааг тунгаах чадвар энэхүү өөрчлөлтийн нөлөөгөөр хувьсан өөрчлөгдсөн байж мэднэ.

Тархи жижгэрсэн нь цаг уурын өөрчлөлттэй ч холбоотой байж болзошгүй. Хүйтэн нөхцөлд том биетэй байх хэрэгтэй. Ингэснээр дулааныг сайн хадгална. Уур амьсгалын өөрчлөлт гавлын яс, араг ясыг жижигхэн болгож, бидний тархи илүү жижгэрсэн байх магадлалтай. Дэлхийн нэрт шинжээчид яагаад бидний оюуны эрхтэн шинэ үе ирэх тусам улам жижгэрч байгаа шалтгааныг бүрэн тайлж чадаагүй л байна.

Харин та энэ үзэгдлийг хэрхэн тайлбарлах вэ?

By updown

2 thoughts on “Хүний тархи багасч байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн