Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багийн малчин Сансарбаярын тавхан настай охин дүүдээ бүх хувцсаа давхарлаж өмсгөөд өөрөө осгож амиа алдсан байдалтай олдсон гэсэн мэдээ цахим ертөнцөөр дүүрэн цацагдаж хүмүүс бидний зүрх сэтгэлийг цочирдуулан, өрөвдөх, харуусах мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлж байсан цаг саяхан.

“Өвөөгийнд нь очиж цагаан сарын бууз чимхэхээр явсан аав ээжийнхээ араас гараад эргэж ирэхгүйгээр холын холд явчихсан балчир охин үхэл амьдралын зааг дээр өөрийгөө үл хайрлан өөдөсхөн жаахан дүүгээ амьд үлдээхийн төлөө бүх хувцсаа давхарлан өмсүүлээд чармай нүцгэн болсон ч дүүдээ даарч байна гэж хэлэхгүйгээр шүдээ тас зуун инээмсэглэсээр энэ хорвоог үүрд орхин одсон эмгэнэлт түүх томчууд бидэнд нэгийг санагдуулна.

Өнөөдөр бид эгчийнхээ хайр халамжийн ачаар амьд үлдсэн 3 настай С.Хонгорзул охиныг эргэхээр Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Мөнгөн гүүр“ эмнэлгийг зорилоо. Охин хүнд шатны осголттой гар, хөлнийхөө зарим хурууг тайруулсан байдалтай байсан бөгөөд үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Эгчийхээ бодож байсан бүх хүсэл мөрөөдлийг заавал биелүүлээрэй, эгч нь чамайг тэнгэрээс үргэлж хараад инээмсэглэдэг шүү.

Дүү минь хурдан эдгээд сайн хүн болоорой. Тэгвэл эгч чинь чамайг аварсандаа үргэлж баяртай байх болно хэмээн бяцхан охины сэтгэлийг засаад Увс аймгийн 1991-1993 онд төгссөн төгсөлтийнхний сэтгэл шингэсэн бяцхан илгээмжийг С.Дэмбэрэл, Ц.Болормаа, З.Оюунсүрэн нарын хамтаар гардуулан өгөхдөө тэнгэрт одсон бяцхан охины агуу хайрыг өөрйн эрхгүй биширч байлаа. С.Хонгорзул охинд сэтгэлийн дэм хайрлаж эмчилгээний зардалд нэмэр болох зорилгоор өөртэй байгаа бүхнээ харамгүйгээр өгч сайн үйлсийг дэмжсэн төгсөлтийн бүх найз нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Хүүхэд багачуудыг сайн үйлсэд уриалан дуудах зорилгоор дүүгээ аварсан бяцхан атлаа баатарлаг охинд зориулан гэрэлт хөшөө босгох юмсан гэж бид ярилцсаар эмнэлгээс гарч билээ. Тэр хөшөөн дээр очиж эгчийн агуу хайрын тухай бодит түүхийг хүүхдүүдэд ярьж хайрын дуу аялан, хайрын тухай шүлэглэвэл тэнгэрт байгаа бяцхан охин ямар их баярлах бол оо? Холын хол, тэнгэрийн оронд залран, диваажингийн цэцэрлэгт хүрээлэнд соно бялзуухайнуудтай наадан яваа бяцхан охины дүүдээ зориулсан тэр агуу их хайрын илч, инээмсэглэл гэрэлт хөшөөн дээр тусан олон хүмүүсийн зүрх сэтгэлд хүрэх байх даа.

Зулай зулайгаа гишгэн төрсөн эгч дүүсийн хайр, эрхэм нандин холбоо, зүрхний бяцхан дуудлагыг олон хүмүүст дуулгаж түүнийг хичнээн удаа магтан алдаршуулавч бяцхан охин одоо хэзээ ч эргэн ирэхгүй ч түүний баатарлаг үйлсийг үеийн үед бид мартахгүй ээ. Зөвхөн эх хүн л үрдээ зориулж чадах тийм агуу тэнгэрлэг хайр, баатарлаг эр зориг тэрхүү тавхан настай нялх охиноос гарч чадсан нь үнэхээр бахархмаар. Уйлж ирээд уйлуулаад оддог орчлонд мөнх амьдрахгүйгээс хойш энэ хугацаандаа нэг нэгнээ уучилж бусдад итгэж хайр, ивээл, жаргал түгээж амьдарцгаая.

By updown

16 thoughts on “Дүүдээ амьдрал бэлэглээд өөрөө тэнгэрийн шувуу боллоо”
  1. Хөөрхий минь хөөрхий минь Тэнгэрийн орны хамгийн жаргалтай газар гарцаагүй заларч байгаа тэр охин

  2. эвий эвий миний охиноос ялгаа юу байхав.Эгчийн хайр энэ хорвоогийн хамгийн агуу хайр юм.

  3. Уншаад өөрийн эрхгүй уйлчихлаа яасан их хайр ямар их зориг тэвчээр вэ сэтгэл өвдчихлээ мундаг эгч байжээ

  4. Яасан хэцүү юм бэ.дэндүү харамсалтай мөртөө нандин их хайр бяцхан охинд баймгүй эр зориг,энэрэл юмаа.сэтгэл нь биднээс илүү аугаа юм.амгалан лршиг дээ,тэнгэр ивээг.

  5. Эцэг эх нь яачихсан ухаанд нь ухна үхчихсэн хүмүүс вэ. Хоёр нялх хүүхдээ хаяан хаяан бууз чимхэнэ гэж юу гэсэн үг вэ.

  6. Бяцхан тэнгэрийн элч байждээ. Агуу хайр гэж уунийг л хэлэх байх бурхан минь. Тэнгэрийн орондоо аз жаргалтай байгаа байхдаа

  7. evii de evii yostoi egelgui negen baijde 5han nastai gehed asar ih uhaantai tevcheertei ohin baij yag unendee bidnees havigui deer ohin baij

  8. хайраар дутаасан бяцхан охиноо цагаан сар бүрээр санаж байх нь дээ. Монгол улс хүүхдэд ээлгүй улс. ихэнх эцэг эхчүүд ийм л хариуцлагагүй, аюултай нөхцөлд хүүхдийг үлдээдэг. Золоор осолдчихгүй байгаа нөхцөл их бий шүү дээ. Хайран сайхан эрдэнэ хорвоог орхисон байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн