Туркийн “Харунустаспор” сонирхогчдын клуб тоглогчийг биткойноор худалдан авчээ. Энэ талаар өчигдөр “FutbolArena” мэдээлсэн байна.
22 настай Омер Фарук Кироглуг худалдан авахад 0,0524 биткойн төлсөн нь 440 евротой тэнцэж байгаа юм. Энэ бол хөлбөмбөгчнийг криптовалютаар шилжүүлж авсан анхны тохиолдол гэнэ. Хөлбөмбөгчин энэ улирлыг дуустал тоглох гэрээ байгуулжээ.
“Бид үүнийг улсдаа төдийгүй дэлхийд анх удаа хийж байна. Хэрвээ мэргэжлийн клубуудын хөлбөмбөгчдийн шилжүүлгийн талаар зурагтаар ярьдаг бол сонирхогчдын клубын хувьд ч анхны тохиолдол боллоо. Бид үүгээрээ бахархаж байна” хэмээн клубын ерөнхийлөгч Халдун Шехит мэдэгджээ.