Эцгийн эрхт ёс ноёлсон БНХАУ-д өнөөдөр мөнгөтэй л бол нөхөр худалдан авч болно. Та өөрөө царай муутай, нас ахисан байсан нь энд огт хамаагүй учираас царайлаг, өндөр нуруулаг, булчинлаг гээд хүссэн залуутайгаа гэрлэх нь зөвхөн сонголтоос шалтгаална. Тус улсын Хайнань мужийн Ционхай хотын оршин суугч 38 настай эмэгтэй 14 настай хүүхэдтэй, хувиараа бизнес эрхлэгч чинээлэг нэгэн. Тэрбээр өөрөөсөө 15 насаар дүү, охидын нүдийг унагасан царайлаг залуутай сүржин хурим хийсэн нь сошиолд олон сая хүнийг шоконд оруулав. Хосуудын тансаг хуримын бичлэг интернэтэд тавигдсанаас хойш шар хэвлэлүүд тэдний хайр, дурлалын түүхийг ихэд сонирхон, нийтлэх болжээ.

Сүйт бүсгүй өмнө нь гэр бүл  зохиож байсан төдийгүй залуугийн ар гэрийнхэн гэрлэлтийг хүчтэй эсэргүүцэж байв. Мөнгө цагаан нүд улаан гэгчээр хүүгийнхээ эхнэр болох хүнийг үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч, чинээлэг гэдгийг нь мэдээд дуртай хүлээн зөвшөөрсөн гэнэ. Бэр нь хадмууддаа  660 мянган юань (104 мянган доллар) бэлнээр өгч, үл хөдлөх хөрөнгө, “Ferrari” загварын спорт машин бэлэглэсэн байна. Түүний бэлэг нийтдээ 5 сая юань буюу 800 мянган ам.долларын үнэд хүрчээ. Насны ялгаатай хосууд удахгүй үрийн зулай үнэрлэхээр шинэ хүнээ хүлээж байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд энэ мэтчилэн “нөхөр гуйх” явдал их дэлгэрч байгаа аж.

By updown

5 thoughts on “800 мянган ам.доллараар нөхөр худалдан авчээ”
  1. Хэээн намайг авч миний эх оронд жаргахгүй дээ наадах тань зугатна даа хараарай

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн