Энэтхэгийн зүүн хойд хэсгийн Баруун Бенгал мужид чиглэлийн автобус гол руу унасны улмаас доод тал нь 45 хүн амиа алджээ.
Амиа алдагсдын дунд хэд хэдэн хүүхэд байгаа аж. 56 зорчигч тээвэрлэсэн уг автобус Каримпур-Малдугийн чиглэлээр явж байжээ. Автобус гүүрээр гарах үедээ хаалтыг мөргөж, гол руу унасан байна. Урьдчилсан дүгнэлтээр ослын гол шалтгаан нь үзэгдэх орчин муу байсантай холбоотой гэнэ. Гэхдээ амьд гарсан нэг зорчигчийн хэлснээр автобусны жолооч байнга утсаараа оролдож явсан гэжээ.