Засгийн газрын 11-р байрны хоёр давхар буюу Сонгуулийн Ерөнхий хороонд өчигдөр гарсан галыг цахилгааны залгуур утаснаас богино холболт үүсч ширээний тавцан болон өрөөний зурагт шатсанаас үүссэн гэж цагдаагийн байгууллага үзсэн байна.
Даваа гаригийн 13.15 цагт ирсэн дуудлагын дагуу галыг ОБЕГ-ын Гал унтраах, аврах анги унтраасан. Хоёрдугаар давхарын узелийн өрөөнөөс гарсан галыг шуурхай унтраах үеэр 200 орчим хүнийг шатаж байсан барилгын утаажилтын бүсээс гаргаж ажилласан юм. Хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.