У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагналаа. Энэ үеэр Засгийн газрын тэргүүний хэлсэн ажил хэрэгч 10 эшлэлийг хүргэж байна.

  1. 2018-2020 онд Засгийн газар гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.Хөтөлбөрийг боловсруулж дууссан.
  2. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг хориглоно.
  3. Энэ онд 10 мянган айлыг ипотект, 2,000 айлыг түрээсийн орон сууцад хамруулна.
  4. Өмнийн говьд нар, салхины эрчим хүчийг ашиглах асар их нөөц бий. Энэ эх үүсвэрийг ашиглаад сэргээгдэх эрчим хүч байгуулах боломжтой.
  5. Нефть боловсруулах үйлдвэр байгуулах ёстой, эхлүүлнэ, үр дүнг нь үзнэ.
  6. Ирэх хоёр жилийн хугацаанд таван аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбоно.
  7.  “Эрдэнэт”-ийн асуудлыг УИХ-аар оруулна. Тодорхой хувийг иргэд иргэдэд эзэмшүүлнэ. Цаашид улсын үйлдвэрийн газруудыг хувьцаа болгон гаргана. Ард иргэд нь хувьцаа эзэмшдэг, ашиг хүртдэг байх ёстой.
  8. Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насанд тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийнэ.
  9. Атрын III аяныг үргэлжлүүлэн, 10 аймагт дулааны цахилгаан станц барих, сэргээгдэх эрчим хүч ашиглах зэргээр шаардлагатай бүх арга хэмжээг авна.
  10. Тавантолгой-Гашуунсухайт болон бусад чиглэлийн төмөр замыг барьж, агаарын тээврийн салбарыг либералчилж, өрсөлдөөн бий болгон, шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулна.

Эх сурвалж:

 

By updown

4 thoughts on “У.Хүрэлсүхийн ажил хэрэгч 10 эшлэл”
  1. та чадна тэр жагсаал цуглаанаас битгий үнэхээр ард түмэндээ хандсан хандлага бвал ойлгоно

  2. Өмнөговийн цаана өвөрМонголд General Electric-н салхин генератор 2000 орчим бий.
    Манай Төв аймгийн Сэргэлэн суманд яг тэр салхин үүсгүүр 31 ширхэг бий. Манай Өмнөговь Дорноговь Дундговь хаана нь ч нар салхины үүсгүүр байрлуулах боломжтой. Өвөрмонголд салхин үүсгүүрийг эгнээ үүсгэж байрлуулсан харагдсан.

    Дэмжиж байна

  3. Энэ хэдэн асуудлаа л хэрэгжүүлэхэд бүх анхаарлаа төлөрүүл нэмээд Улаанбаатарын цэвэрлэх байгууламж гэж үлгэрийг ажил болгочих. АН-хан та нарын хийж эхлэх ажилд чинь саад бэрхшээл учруулах гэж улайрч л байг. Ард түмэн та нарыг дэмжиж байгаа. Ажил хийхэд алдаа гардаг. Алдааг дахин давтаж л болохгүй. Та бүхэнд амжилт хүсье. Масс та нартай хамт.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн