Овьёос, нэвс буудайн хаягдалд ордог боловч бүх амин дэм, шим тэжээл агуулагдсан байдагаараа онцлог. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, турах дэглэм барьж байгаа хүмүүст илүү тохиромжтой.Овьёос нь эрүүл мэнд болон гоо сайханд өндөр үр нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн юм. Фосфор нь10%, кальци, 30% байдаг нь ясны сийрэгжилтээс сэргийлж, хумс, үс зэргийн ургалтанд сайн нөлөөтэй байна.
Овьёосонд агуулагдах уураг болон ашигтай эслэгүүд нь булчингийн болон өөх тосны тэнцвэрийг маш сайн зохицуулдаг. Түүнчлэн гүн хордлогод орсон хүмүүст хоолондоо хэрэглэхийг зөвлөе. Ингээд таны овьёос хэрэглэх таван шалтгааныг дурдъя. Анхаарлаа түр хандуулаарай.
ӨГЛӨӨ БҮР ХЭРЭГЛЭХ
1. Овъёостой тараг уух
Овъёосыг нунтаглаад бүлээн ус болон тарганд хутгаж ууснаар биеийн дархлаа дээшлэх ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч өдрийн турш идэх хоолны шингэцийг сайжрууладаг байна. “Хоол тэжээл эрүүл мэндийн олон улсын нийгэмлэг” нь овъёосыг хоол хүнсний өдөр тутмын хэрэглээндээ заавал хэрэглэхийг зөвлөжээ.
2. Блинчиг хийх буюу өглөөний цайнд хэрэглэх
Хэрвээ та овъёосыг дангаар нь хэрэглэх дургүй бол блинчка хийгээд идээрэй. Бутлагчинд өндөг, давсаар амтлан бутлаад шарахад л өглөөний гайхалтай блинчка бэлэн болно. Хэрвээ хүүхэдтэйгээ сонирхолтой байдлаар идэхийг хүсвэл хүрэн манжин эсвэл буйцаатай хамт бутлаад өнгийг улаан, ногоон өнгөтэй болгоод идээрэй. Хүссэн амттан, тахианы мах зэргийг дунд нь ороогоод идсэн ч болно шүү. Эрүүл бөгөөд амттай өглөөний шинэхэн жор бэлэн боллоо.
3. Сүүнд дэвтээж хэрэглэх
Хуурай овъёосыг 10 минут сүүнд дэвтээгээд идэх нь эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй юм шүү. Гэдэс цэвэрлэгдэхээс гадна таны нүүр тань толийж, гэрэлтсэн сайхан өнгөтэй болох болно. Сүүнд хийгээд идэхэд хэт нялуун байна гэж үзвэл зүгээр л буцалсан усанд ч дэвтээж идэж болох юм шүү.
ЭРҮҮЛ МЭНДЭД САЙНААР НӨЛӨӨЛӨХ НЬ
1. Диатизтай хүүхдийг овъёостой усанд оруулах.
Буцалсан усанд овъёосыг 20-30 минут хандлаад халуун устай ванндаа хийгээрэй. Марльд боож байгаад буцалсан усанд дүрж хандлах юм шүү. Хүүхдийг 7 хоногт 2-3 удаа оруулсанаар диатиз яваандаа илээршдаг байна. Энэхүү арга нь олон оронд нэвтэрсэн гайхалтай үр дүнтэй арга юм шүү.
2. Зүрхний өвчинд тустай антиоксидант
Tufts University-н судалгаагаар овъёосон дахь авенантрамид (avenanthramides) хэмээх антиоксидант нь чөлөөт радикалыг дарангуйлах, артерийн судас бөглөгч хэд хэдэн төрлийн молекулын нийлэгжилтийг саатуулах замаар зүрх судсаны өвчин, судас хатуурах эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоосон байна.
ХҮҮХДИЙН ХООЛНЫ МЕНЮНД ЗААВАЛ НЭМЖ ӨГӨӨРЭЙ
1. Овъёостой бананы нухаш, дүпүний нухаш г.м
Банантай нухсан овъёосны нухшыг Япон хүүхдийн жоронд оруулсан байдаг нь зүгээр ч нэг хэрэг биш юм. Овъёостой бананы нухашыг дөнгөж бор хоолонд орж буй бяцхан үрсдээ өгсөнөөр ходоодонд өнгөр сууж өгөхөөс гадна хоол тэжээлийн эрхтэн системийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэж үздэг байна.
Бүх орцоо халбагаар бяцлаад холиод нухаш маань бэлэн болно.
ГОО САЙХАНД АШИГЛАХ НЬ
1. Овъёостой маск
Алим болон овъёостой маск нь эмэгтэй таны нүүрний асуудлыг шийдэх гол эм. Цайны халбага чанасан овьёостой алимын нухшаа хольж хутгаад нүүрэндээ түрхэнэ.Эмзэг, мэдрэмтгий арьстай бол чанасан алимыг хэрэглэ. Чанасан алимаа үрж жижиглээд нүүрэндээ тавиарай.Ингэхдээ хэдэн дусал ургамлын Тос, цайны халбага зөгийн бал нэмбэл арьс зөөлөрч, үрчийх аюулаас авардаг.
2. Хар батганы скраб буюу гуужуулагч бэлтгэн хэрэглэх
Ихэнх тохиолдолд хар батга нь гоо сайхны бүтээгдэхүүнд дарагддаггүй, тодрон харагддаг. Хар батга үүсэх нь олон шалтгаантай бөгөөд дааврын өөрчлөлт, нарны хорт туяа, жирэмсэн, амин дэмийн дутагдал зэрэг олон хүчин зүйлээс үүсдэг байна. Тэгвэл гэрийн нөхцөлд энэхүү “ноцтой” асуудлаасаа ангижрах боломж танд байна.
Овъёос нь хамгийн шилдэг байгалийн гаралтай гуужуулагч бөгөөд гуужуулах чанараараа хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Нимбэгний шүүснээс 4 амны халбагыг хагас таваг овъёостой хольж хутгана. Бэлэн болсон маскаа хар батгатай хэсгүүддээ массажлан түрхээд хатангуут нь бүлээн усаар угааж арилгана. Энэхүү гуужуулагч маскийг 7 хоногт 1-2 удаа тавина.
3. Турах арга
Өдөрт нэг аяга овъёосыг хоолныхоо орц жоронд оруулан хэрэглэх нь таныг илүүдэл жингээс найдвартай хамгаална. Өглөө аль эсвэл өдөр, орой хэрэглэснээр та илүүдэл жин, харван, циллютээ мартаж болно гэсэн үг. Овъёостой мусли хийгээд шилэн саванд хийгээд ажилдаа аваад явсан ч болно шүү. \
1 comment
Улаан цайн будаа гарж ирээд байхын овёос гэж бичсэнэ хэрнээ . Зөв юмаа авж орчуулж байгаад итгэхэд бэрх л юмдааа ингээд байхаар