АНУ-аас Пакистанд алан хядах ажиллагааг эсэргүүцэхэд олон тэрбумын тусламж үзүүлнэ гэсэн мэдэгдэл нь худал гэж Орос дахь Пакистаны Элчин сайд Кази Халилулла РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь Twitter хуудсандаа Вашингтон сүүлийн 15 жилд Пакистанд 33 тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлсэн ч Исламбад алан хядах ажиллагаатай тэмцэхэд туслаагүй, Афганистанаас ирсэн дайчдыг нууж хаацайлсан гэж бичжээ. Америкийн төрийн тэргүүний хэлснээр цаашид ингэж туслахгүй гэсэн байна. АНУ ингэж гомдоож, буруутгасан нь Пакистаны иргэд болон Засгийн газрынх нь урмыг хугалсан гэж Халилулла мэдэгдсэн байна.
Пакистан улс алан хядах ажиллагаатай тэмцсэнээр 70 мянга гаруй хүнээ алдсан, тэдний 6.5 мянга нь цэргийнхэн болон хууль сахиулах байгууллагынхан байсан. Мөн тус улсын эдийн засаг 120 гаруй тэрбум ам.долларын хохирол амссан гэж Халилулла өгүүлжээ.