Эрчүүдийн хувьд үс нь халзарна гэдэг яах аргагүй хүнд асуудлын нэг. Орчин үед үүнтэй тэмцэх олон арга гарч ирсэн хэдий ч ардын уламжлалт арга байр сууриа тавьж өгөөгүй хэвээр л байна.
Халзарна гэдэг удамтай холбоотой. Эрчүүдийн бэлгийн дааврын нөлөөгөөр толгойн үс унаж эхэлдэг. Зарим эрчүүдэд энэ үзэгдэл нэлээд эрт эхэлж, сэтгэл санаанд нь нөлөөлдөг байна. Энэ үед эмчид хандаж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Эрэндийн тос буюу касторовое масло. Эртнээс халзралттай тэмцэх хамгийн шилдэг бэлдмэлд тооцогдож ирсэн. Энэ тосноос багахан хэмжээтэйг авч, устай саваар 40 хэм хүртэл бүлээн болгоно. Үүний дараа хурууныхаа өндгөөр хуйхандаа буюу үсний угтаа түрхэнэ. Ингээд толгойгоо гялгар уутаар боож, дээгүүр нь нүүр гарын алчуур бүтээж боо. 5 цагийн дараа шампуниар сайтар угаах хэрэгтэй. Энэ эмчилгээг долоо хоног нэг удаа хоёр сарын турш хэрэглэнэ.
Сонгино. Төвд эмчийн энэ жороор сонгиныг үрүүлээр үрж, нухаш хэлбэртэй болгоод хуйхандаа сайтар үрж түрхэнэ. Ингээд 1-2 цаг байлгаад угаагаарай. Энэ эмчилгээг долоо хоногт 1-2 удаа хийж болно.
Лошгоны тос буюу репейное масло. Бүлээсгэсэн тосоо урьдчилаад угаасан үсэндээ түрхэнэ. Хуйхандаа сайтар шингээн үрж, 30-40 минут гялгар уутан малгай углаарай. Дараа нь шампуниар үсээ сайтар угаана. Энэ эмчилгээг долоо хоногт 2-3 удаа давтана.