Өнөөдөр нэгдүгээр сарын 28-н. Өвлийн адаг харагчин үхэр сар, таван шар мэнгэтэй цагаан бич өдөр болой. Наран өглөөний 08:28 цагт мандаж 17:45 цагт жаргана. Үс засуулбал өвчин эмгэг ирнэ. Эл өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн