Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 8 дугаар байрны гадна байрлаж байсан автомашины гурвалжин цонхыг хагалж, эд зүйл хулгайлсан хэрэг гарчээ. Тус хэргийг Сонгинохайрхан дүүрэгт оршин суугаа иргэн Г үйлдсэн гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.
Үүнээс гадна, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 27 дугаар байрны гадна байрлаж байсан автомашины хаалганы шилийг хагалан эд зүйл хулгайлсан хэрэг гарсан байна. Тус хэргийг Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд оршин суугаа иргэн Э үйлдсэн гэв. Дээрх гэмт хэргүүдийг цагдаагийн албан хаагчид үйлдэл дээр нь илрүүлэн харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд шалгаж байна.
Иймд иргэд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул манаатай, хяналтын камертай зогсоолд байршуулан автомашиндаа эд зүйл үлдээхгүй байхыг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.
Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар