Хуруунуудаа үрээд эрүүл мэндийнхээ зарим асуудлаас ангижирна гэвэл танд ямар сонстож байна? Итгэхэд хэцүү байгаа биз? Тэгвэл ийм гайхалтай арга нь үнэн ажээ. Та 60 секундын турш тодорхой хуруугаа үрж, илээд үз. Юу болохыг нь харцгаая.
Эрхий хуруу. Уушги, зүрхтэй тань холбоотой. Эрхий хурууг үрнээр та уушгиа хурдан цэвэрлэж, амьсгаа давхцахаас ангижирч чадна.
Ядам хуруу. Энэ хуруу ходоод, хоол боловсруулах системтэй холбоотой. Өтгөн хаталт болон хоол боловсруулах замын ямар нэгэн асуудлыг эмчлэхэд тустай.
Долоовор хуруу. Энэ хуруу гэдэс, ходоодтой шууд бус байдлаар холбоотой. Хурууныхаа алга буюу дотор хэсгийг үрж илснээр шингэн алдалтыг багасгах боломжтой.
Дунд хуруу. Нойргүйдээд байвал дунд хуруугаа үр. Мөн зүрхний үнхэлцэг хальсны үрэвслийн асуудал, өвчнийг илааршуулахад сайнаар нөлөөлнө.
Чигчий хуруу. Энэ бол биеийн цусны эргэлтийг хангадаг хуруу. Толгой таллаж өвдөх, хүзүүний булчин зангирч өвдөхөд үрвэл сайн.
Алга. Алгаа таших, хооронд нь үрэх нь таны биеийн эрүүл мэндийг хамгаалах тустай. Алганд бидний биеийн мэдрэлийн цэгүүд байдаг болохоор эрүүл, сайхан явахад нөлөөлдөг байна.
Гарын сарвууны гадна хэсэг. Гарынхаа гадна хэсгийг ээлжлэн үрснээр нурууны өвчнийг эдгээж болдог. Учир нь таны нуруу гарын энэ хэсэгтэй холбоотой байдаг. Өвдөлт намдаахад ч энэ арга тустай.
1 comment
UNEN UU HUDLAA YU