Марсио Мизаэль Матолиас Рио-де-Жанейрогийн өндөр зэрэглэлийн дүүрэгт 22 жилийн турш амьдарч байгаа хэрнээ байр сууцны төлбөр огт төлдөггүй гэнэ. Түүний нууц маш энгийн. Тэрбээр Бразилийн эргийн амралтын газарт элсээр харш барьсан бөгөөд өглөө бүр сайхан байгалийг мэдэрч амьдардаг ажээ.
44 настай Марсио эхнэр, хүүхэдгүй. Хүмүүс түүнийг эргийн хаанаар өргөмжилж, жуулчид түүнтэй зураг авахуулъя гэж байнга гуйдаг.
“Би Гуанабарагийн тохойд өссөн бөгөөд насан туршдаа энд амьдарсан. Хүмүүс тэнгисийн дэргэд амьдрахын тулд түрээсийн төлбөрт асар их хэмжээний мөнгө төлдөг. Надад данс гэж байхгүй. Гэхдээ би энд сайхан тохижоод авсан” хэмээн Марсио Мизаэль Матолиас хэлжээ.
Түүний харш жижигхэн талбайд баригдсан бөгөөд дотроо ердөө л 3 м.кв талбайтай. Гэхдээ энд Марсиог эд хөрөнгө, ном тэргүүтэн нь багтаж дөнгөнө.
Гэхдээ элсэн харшид амьдрах амаргүй. Марсио харшаа нураачихгүйн тулд байнга усаар норгох хэрэг гардаг. Заримдаа элс нь хатаж, сууц нь нурдаг ч дахиад л барьчихдаг байна.
Төрөл төрөгсөд, ах дүү хамаатангүй тэрбээр ганцаараа аз жаргалтай амьдарч байна гэж хуучилжээ. Мэдээж халуун шөнүүдэд тэр харшаасаа гарч, найзуудынхаа нэгнийхээр хоног төөрүүлдэг. Харин бусдаар бол элсэн харшаа юугаар ч солихгүй гэдэг ажээ.