Дэлхийд

Хорт хавдраар өвчилсөн бүсгүй ганцаараа хурим хийжээ

Хятадын 21 настай, цусны хорт хавдрын эмчилгээ хийлгэж буй нэгэн бүсгүй нөхөргүйгээр хуримаа хийлээ. Бүсгүйн хуримын ёслолын сайн дурынхан хийж өгсөн байна.

Янг Чуньян хорт хавдраар өвчилсөн гэдгээ сарын өмнө мэджээ. Ингээд ахдаа гэрлэх хүсэлтэйгээ байгаагаа хэлж, хуримын ёслолоос өмнө амьдарч чадахгүй гэж айж байгаагаа дуулгажээ. Ингээд ах нь сайн дурынханд хандаж, тэд өвчтэй бүсгүйн хуримын ёслолын ажиллагааг зохион байгуулсан байна.

Хуримын ёслол эмнэлгийн танхимд болсон бөгөөд ягаан хивс дэвсэж, сүйт бүсгүй нь хуримын даашинз, баглаа цэцэг барин гарч иржээ. Хуримд зориулан хуримын бялуу хүртэл тусгайлан хийлгэжээ.

Ёслолын ажиллагаа дууссны дараа бүсгүй өөрийнхөө эрхтнүүдийг шилжүүлэн суулгах боломжтой гэсэн гэрээслэл үлдээсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close