Зээлээ эргүүлж төлөх шаардлагагүй улс

Бензин нь уснаас ч хямдхан, бас ямар ч хүүгүй зээл олгодог. 22 нас хүртэл нь тэтгэмж олгож, байрны мөнгийг нь төр даадаг. Заримдаа зээлтэй хүмүүсийн бүх өрийг тэглэдэг.

25 жилийн өмнө хөрш улс нь тус улсыг шатааж, хөрстэй нь тэгшилсэн ч өнөөдөр энд өндөр өндөр цамхгууд борооны дараах мөөг шиг олширч, үнэтэй, тансаг зэрэглэлийн машинууд асар хурдтайгаар зарагдаж байна. Бас нэг иргэнд 1 үйлчлэгч, 1,5 гадаадын ажилчин ногдож байна.

Энэ ямар улс вэ гэж үү? Энэ бол Кувейт. Хүн бүрийн сайн мэдэхгүй, бас газрын зургаас олж чадахгүй улс гэвэл энэ. Гэвч өнөөдөр тус улс амьдралын түвшнээрээ дэлхийн хамгийн баян орны эхний 7-д бичигдэж байна.

1.Тус улс ингэтлээ баяжиж, амьдралын түвшин эрс дээшилсэн нь тун өвөрмөц. Энэ бол нефть юм.

Кувейтэд хөдөө аж ахуй гэж үгүй. Хэдэн зууны турш тэжээж ирсэн загасчлалын аж ахуй нь бас үгүй болж, өдгөө музейгээс л хуучин загасчны завь олж харахаар болжээ. Өдгөө тэндхийн буланд хүчирхэг моторт завь, үнэтэй усан онгоц л үзэгддэг болсон. Гэхдээ нефтийнхээ ачаар нэг хүн ногдох ДНБ нь 2015 онд 30000 доллар болжээ.

Энд нефтийн бүх салбарт нь төрийн өмч. Энэ салбарыг 1961 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш англичуудаас авчээ. Өдгөө нефтийн нэг дусал ч эмиратын сангийн хажуугаар өнгөрнө гэж үгүй.

Ядуу зүдүү амьдрахгүйн тулд, мөн гэрээнд хэд гэж заасан, тэр хэмжээгээрээ л нефтиэ олборлоно. Уг зүйлийг ухаалгаар нарийн төлөвлөж боджээ. Үнээ буулгаж хямдруулах, ашиг сонирхлын хувьд хөршүүдээ өдөөн хатгах, өрсөлдөх зүйл байхгүй.

Иран, саудуудтай хамт нефтийн үнэ бага байна хэмээн гонгинож байх зуур кувейтүүд төсөвтөө чимээгүйхэн динар, динараар нь хуримтлуулж, тэнгэр баганадсан өндөр цамхаг, зам, дээд зэрэглэлийн зочид буудал, худалдааны томоохон дэлгүүрүүд байгуулж байна.

2.Эмир кувейтүүддээ асар их баялаг хуваарилжээ. Тэд үнэгүй боловсрол эзэмшдэгээс гадна онцгой авьяастай нэгнийг нь дэлхийн томоохон их дээд сургуулиудад сурах төлбөрийг нь улсаас даадаг. Мөн аль ч улсад үнэгүй эмчлүүлж болохоос гадна төрөөс орон сууцны хүүгүй зээл олгодог. Коран сударт мөнгөөр мөнгө олох буюу хүүтэйгээр зээлдүүлэхийг хориглодгийг энд дурдах хэрэгтэй.

Ажилгүйдлийн тэтгэмж нь сарын 800 доллар болж төрийн албаны хамгийн доод цалин нь 2500 доллар. Гадаадын иргэдийн дундаж цалин 1000 доллар.

Хуримын өдөр сүйт залууд 70 мянган динар буюу 240 мянган доллар олгодог. Үүнийг барагдуулахын тулд цалингаасаа сард 20 динар суутгаж авдаг.

Хувийн байшингаа бариулъя гэвэл төрөөс 1 сая долларын зээл олгодог байна. Энэ нь таван өрөөтэй байшин барихад хангалттай хэмжээний мөнгө.

Хамгийн гол нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөх үед эмир хүмүүсийнхээ бүх өрийг тэглэдэг байна. Тиймээс кувейтүүд нефтийн үнэ өсөөсэй гэж хүсдэг.

3.Хүүхдийн тэтгэмж гэж нэг хүүхдэд 200 доллар олгодог. Энэ нь тухайн хүүхэд ажилд ортол буюу 22-25 нас хүртэл олгогддог. Мэдээж таваас дээшгүй хүүхдэд ийм тэтгэмж өгнө. Хэрвээ зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй болохоор шийдвэл эцэг нь бүх мөнгийг бие дааж төлөх хэрэг гарна.

Цахилгаан дулаан гээд байрны мөнгийг төрөөс даадаг. Хиймэл дагуулын ТВ хүртэл үнэ төлбөргүй. Кувейтэд бензин ундны уснаас ч хямд. Нэг литр түлш 65 филс буюу 675 төгрөг бол хамгийн хямд нэг литр савтай ус 100 филс буюу 1060 төгрөг байх жишээтэй.

4.Гэхдээ энд нэг “гэхдээ” бий. Эдгээр хөнгөлөлтийг 3,5 сая хүн амтай тус улсын 1,1 сая нь л эдлэх боломжтой. Эдгээр сая гаруй хүний өвөг дээдэс нь энд 1927 оноос хойш буюу Кувейтийн хилийг тогтоох үед амьдарч байсан гэх баримттай байсан юм. Тэд цэнхэр өнгийн паспорттой байв.

Үлдсэн хүмүүсийг нь “бедун” хэмээн нэрлэдэг. Тэд иргэн биш, гэхдээ Кувейтэд амьдрах эрхтэй гэсэн саарал паспорттой. Тэднийг төрийн байгууллага, арми, цагдаад ажилд авдаггүй.

Тэд эмирийн өршөөлийг хэдэн арван жилээр хүлээн амьдардаг. Учир нь эмир томоохон баяраар 20-30 хүнд иргэншил олгож, өршөөдөг билээ. Гадаадын иргэд ч мөн тус улсын иргэн болох боломжтой. Гэхдээ дайнд ялалт байгуулах зэрэг онцгой гавьяа байгуулсан нөхцөлд иргэншил авна.

Тийм болохоор Кувейтийн иргэн бүр баян биш, ирээдүйдээ, толгой хоргодох орон гэртэй болох асуудалд санаа зоволгүй амьдардаггүй гэсэн үг.

Хэрвээ та тус улсын зах, дэлгүүрээр орвол худалдааны лангуунуудаар цагаан дишдаштай эрэгтэй, хар хижабтай эмэгтэй ардаа заавал тэрэг түрсэн зарцтай явахыг харах болно. Эзэн зөвхөн ямар жимс таалагдаж байгаагаа зааж, худалдагчтай тооцоо хийх бөгөөд харин зарц нь худалдан авсан барааг тэргэндээ ачиж, зөөх үүрэгтэй.

5.Мэдээж Кувейт улс Арабын Эмират, Катараас хөгжлөөрөө нэлээд хоцрогдсон харагддаг. Энд тэнгэр баганадсан цамхаг, Роллс Ройс, luxury стилиэр өнгөрөөх газар тийм ч олон бус. Гэхдээ энэ асуудлаараа хөршүүдээ удахгүй гүйцэхээр хурдтай байна.

Ийнхүү хоцрогдсон нь 1990-ээд оны эхээр Ирактай дайн хийсэнтэй холбоотой. Харин дайн дууссаны дараа кувейтүүд дахиад дайн болж, хамаг хөрөнгө оруулалтаа алдах вий хэмээн эмээж, удаан хугацааны турш улс орондоо хөрөнгө оруулалт хийхээс айж байлаа.

Тэгвэл Хуссейны дэглэм нуран унасны дараа л Кувейт хөгжин цэцэглэх боломжтой болжээ. Тэр цагаас хойш хөрөнгө оруулалтууд эрс нэмэгдэж, барилга, хэрэглээ нь эрс өссөн байна.

6.Хүмүүс нь хэр их мөнгөтэйг мэдэхийн тулд зүгээр л ямар ч хамаагүй гоёл чимэглэлийн дэлгүүр, эсвэл аварга том моллоор ороод гарах хэрэгтэй. Эндээс та лав нарийхан алтан гинж, эсвэл жижигхэн бөгж олно гэж байхгүй.

Үүний оронд энд 10 мянган доллар болон түүнээс дээш үнэтэй асар зузаан алтан бүс өлгөөтэй байхыг харна. Мөн лангуун дээр нь аварга том бриллиант, үнэтэй чулуутай бөгжнүүд эгнээстэй байх нь бий.

7.Жишээлбэл энэ гоёл чимэглэл л гэхэд 14,5 мянган долларын үнэтэй. Харамсалтай нь эндхийн эмэгтэйчүүд дандаа хижаб өмсдөг болохоор үүнийг мянга зүүгээд л эргэн тойрныхондоо гайхуулж чадахгүй. Зөвхөн гэртээ, эр нөхөртөө л үүнийг харуулах боломжтой ажээ.

4 thoughts on “Зээлээ эргүүлж төлөх шаардлагагүй улс

  1. Нэргүй 2018-12-05 11:51 at 11:51

    Манай монгол иймэрхүү байвал байх байлаа даанч даанч даанч хулгайч нь ихэдсэн,

    Хариулах
  2. Zochin 2018-12-05 11:54 at 11:54

    Manaih shig gazriin bayalagtai uls bayalagaa zov ashiglaj huviarlaj chadval irgedee bayan tansag amidruulah buren bolomjtoi. Daanch tord garsan luivarchinguud ard irgedee bus zovhon alban tushaalaa ashiglaj baigaliin bayalgiig huvidaa litsenz nereer avch horongojij bnaa. Undsen huuliin zaaltaar bol gazar doorhi bayalag ard tumnii omch. Getel ene bayalagt biznes, ulstoriin bulegleluud ezen suuj, gadaadiinhantai ter dundaa hyatduudtai huivaldaj hyamd uneer bayalgaa ogch, oorsdoo ashig hurteed bgaa ni shudarga bus bnaa. Yaj ch bodson dotoodiin bolon gadnii kompaniud gazar doorhi bayalgiig ashiglaj bga bol tatvaraas gadna olson ashgiinhaa 50-ias dooshgui huviig tord ogoh estoi.Getel tatvar tolsoniigoo mundag gej olon niited oilguulaad bgaa ni huuhed chihereer huurch togloomiig ni avsantai adil bus uu. Borluulaltiin ashig ni zovhon tuhain kompanii ashig bolj bgaa ni tuiliin buruu uzegdel

    Хариулах
  3. зочин 2018-12-05 13:39 at 13:39

    МОНГОЛООС Л ЗАЙЛВАЛ ТА НАР САЙХАН АМЬДАРНА.ЭСВЭЛ НАСААРАА ГУЙЛГАЧИЛЖ АМЬДАРНА

    Хариулах
    1. Нэргүй 2019-04-22 13:14 at 13:14

      76 хувалз шулмасыг хөөж далд оруулбал. тэдний хүүхдүүдийг боол болгож байж бид энэ улсын жишгээр хөгжинө

      Хариулах

Zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн