Өнөөдөр Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан өдөр тохиож байна. 2015 оны нэгдүгээр сарын 24-ны энэ өдөр Х.Монголжин охин Э.Хатанболд, Г.Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн билээ. Гурван сая дахь иргэн маань өнөөдөр гурван нас хүрч байна. Х.Монголжин охиндоо төрсөн өдрийн баяр мэндийг хүргэж гэр бүлд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.