Италийн Монополийн эсрэг байгууллага Өмнөд Солонгосын “Samsung” компанийг хуучин загвар гар утасныхаа ажиллагааг зориудаар удаашруулж байна гэсэн гомдлын дагуу хэрэг үүсгэжээ. Энэ талаар “Independent”-д бичсэн байна.
Монополийн эсрэг хуулийг зөрсөн энэ үйлдлээр өмнө нь Америкийн “Apple” корпорацийг сэжиглэж байсан билээ. Тус албаны мэдээлж буйгаар хоёр компани хоёулаа худалдааны ийм бодлого баримтлах замаар шинэ төхөөрөмжиндөө хэрэглэгчдийг татах бодлого баримталж байсан гэнэ. Хэрвээ энэ асуудал баримттайгаар нотлогдох юм бол тус компани олон саяын торгуулд орно.
Тэгвэл “Samsung” компанийн төлөөлөгчид энэ асуудлыг үгүйсгээд мөрдлөг шалгалтын явцад хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгджээ.