Ашигт малтмалын лиценз хууль бус аргаар авсан, залилсан хийсэн хэрэгт холбогдож Монголын шоронд хоригдож буй Англи, Австралийн иргэн Мохамед Ибрахим Муншигийн гэр бүл НҮБ-ын Хүний эрхийн консулд ханджээ. Шүүхээс 11 жилийн ял авсан түүнийг суллахаар гэр бүл нь  Эрүүгийн шүүх тогтолцоогоор бус олон улсын арбитраар шийдвэрлүүлэх ёстой гэж үзжээ. Түүнд ногдуулсан ялыг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд гэмт хэргийг нотлох физик нотолгоо, эсвэл бичгэн баримт бичиг байхгүй, зөвхөн түүний аман мэдүүлгээр шүүн тасалсанд гомдолтой байгаагаа мэдэгджээ.

Ибрахим Муншигийн өмгөөлөгч Хүний эрхийн консулд гаргасан өргөдөлд дурдсанаар Монголын шорон Муншигт хүнлэг бусаар харьцаж байгаа төдийгүй хоригдож буй орчин нь маш бохир, хоригдлуудыг хоёр долоо хоногт нэг л удаа шүршүүрт оруулдаг нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзсэн байна.

Хууль хүчний байгууллагынхан Ибрахим Муншигт холбогдох хэргийг хоёр жил гаруйн хугацаанд мөрдөн шалгаж, шүүсний эцэст өнгөрсөн оны есдүгээр сард шүүх хурал нь болсон юм. Тэрбээр  Монгол дахь ашигт малтмалын орд газрын лицензийг ашиглан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, нээлттэй арилжаална хэмээн ихээхэн хэмжээний мөнгө босгосон ч тэдний өмнө хариуцлага хүлээхгүй зугтаж, улмаар Монголд урт хугацаагаар оршин сууж байсан юм. Түүний гэм буруутай үйлдэлд холбогдох хуулийн дагуу 11 жилийн хорих ял шийтгэх, “Моннис интернэйшнл” компанид учруулсан 31 тэрбум гаруй төгрөгийг төлж барагдуулах, зарим орд газрын ашиглалтын лицензүүдийн захиран зарцуулах эрхийг нь хязгаарлах шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

 

 

 

By updown

3 thoughts on “Шүүхээс 11 жилийн ял авсан гадаадын иргэний гэр бүл НҮБ-д ханджээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн