НҮБ-ын бүтцэд багтдаг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын баримтаас үзээд дэлхий дээр ажилгүй хүмүүсийн тоо 192.7 саяд хүрч, түүхэн дээд амжилт үзүүлжээ.
Өдгөө дэлхийн нийт хүн амын 5.6 хувь нь эрхэлсэн ажилгүй байна. Ажилгүйчүүдийн тоо 2016 онтой харьцуулахад 2.6 саяар нэмэгджээ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын урьдчилсан таамаглалаар бол 2018 онд ажилгүйдлийн ерөнхий түвшин 0.1 хувиар буурах ёстой гэнэ.