Тосонцэнгэл суманд -51 хэм хүртэл хүйтэрчээ

Өчигдөр манай орны нийт нутгаар -30, -40 хэм хүртэл хүйтэрсэн. Үүнийг манай улсын баруун өмнөд хэсэгт Сибирийн хүйтэн агаар орж ирсэнтэй холбон тайлбарлаж буй. Улаанбаатар хотод өнгөрсөн шөнө -38 хэм хүрсэн бол манай улсын хамгийн хүйтэн цэг болох Завхан аймгийн Тосонцэнгэл суманд -51 градус хүртэл хүйтэрсэн байна.
Түүнчлэн манай хойд хөрш болох ОХУ-ын зүүн хойд хэсэг болон Умард мөсөн далай орчимд жавар тачигнасан хүйтэн өдрүүд үргэлжилж -62 градуст хүрчээ. Жолооч нар 2-3 цаг л унтахгүй бол машинаа асаах боломжгүй болж хүүхдүүд гэрээр хичээллэж эхэлсэн байна.
2 сэтгэгдэлтэй
hudalchid
2018-01-23 17:02 at 17:02
saihan hudlaa shaajee medeelsen gazraasni abaad bichij boloogui uym baihdaa
ЗОЧИН
2018-01-24 03:01 at 03:01
Худлаа бишээ Завханы Тосонцэнгэл манай орны хамгийн хүйтэн цэг. Тиймээс цаг агаарын мэдээгээр Тосонцэнгэлийн цаг агаарын байдлыг гаргадаг . Хамгийн хүйтэн болж байсан он нь 1976 он – 58 градус ,