40 настай загвар өмсөгч Ребекка Лус алдарт хөтлөгч Эмма Барнеттын нэвтрүүлэгт оролцох үеэрээ нэрт пиарч Макс Клиффорд 2017 оны 12 дугаар сард нас барахаасаа өмнө Дэвид Бекхэмийн араар тавилт, бүсгүйтэй холбогдсон түүхээр кино хийх санал тавьсан гэжээ.
Энэ кинонд оролцсоныхоо төлөө бүсгүйд нэг сая фунт стерлинг өгнө гэж амлажээ. Хэдийгээр энэ нь их тоо ч Лус саналаас татгалзсан гэнэ.
“Би тэр саналыг сонсоод шоконд орсон. Гэхдээ л түүнээс татгалзсан. Миний нэр хүнд мөнгөнөөс ч илүү үнэтэй. Дашрамд дурдахад Клиффордыг хүүхэд хүчирхийлэгч гэж буруутгасанд би огт гайхаагүй шүү” хэмээн ярьжээ.
Ребекка Лус 2004 онд Испанийн “Реал Мадрид” клубын хөлбөмбөгчин асан Дэвид Бекхэмийн хувийн туслахаар ажиллаж байхдаа дотно харьцаатай байсан гэж мэдэгдсэн нь дуулиан тарьсан юм. Харин хөлбөмбөгчин энэ мэдэгдлийг олон жилийн турш үгүйсгэсээр ирсэн.
“Энгийн хэрнээ үнэн зүйл гэвэл би гэр бүлийн амьдралдаа аз жаргалтай байгаа. Надад сайхан эхнэр, хамгийн сайн хүүхдүүд байна. Хөндлөнгийн хэн ч энэ баримтыг үгүйсгэж чадахгүй” гэж Дэвид Бекхэм мэдэгджээ.
Энэ яриа Ребекка Лусын найз залуугийн чихэнд ч хүрч, тэр “Лус бол бисексуал, мансуурагч, архичин. Тийм амьтантай хөлбөмбөгийн од унтах уу” хэмээн мэдэгджээ.
Лус энэ асуудлаар нэлээд пиар хийсэн боловч хэвлэлийн мэдээллийнхний анхаарал хэтэрхий өртсөн тул Норвегид амьдрахаар шийджээ. Өдгөө тэрбээр Америкийн жүжигчин, загвар өмсөгч Женни Шимицу хэмээх бүсгүйтэй хамтран амьдарч байгаа юм.
3 comments
авгайгаас нь гое хүүхэн байна
tiim bna
Aldartai humuusiin talaar shiigian degdeej ner aldar olohiig husegchdiin neg