Линн Чамп аз жаргалгүй гэр бүлийн амьдрал, дургүй ажил зэрэгтээ олон жилийн турш тэвчээр зааж, өдөр бүр “Макдоналдс”-т хооллож өөрийгөө тайтгаруулдаг байжээ. Үүний улмаас биеийн жин 100 гаруй кг болсон байна. Гэтэл нэг л өдөр өөрийгөө толинд хараад Лин цаашид ингэж амьдарч болохгүйгээ ойлгож, өөрийгөө өөд нь татахаар шийдсэн байна. Ингээд гайхалтай үр дүнд хүрчээ.

24 размерын хувцас өмсдөг, 28 настай энэ бүсгүй нөхөр нь араар тавьж байгааг мэдмэгцээ илүүдэл жингээсээ салахааар шийдэж, 80 орчим кг жин хаяж чаджээ. Тэрбээр энэ бүхнийг эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөний үр дүнд хийж чадсан бөгөөд хоёр жилийн хугацаанд гоолиг болжээ.

“Би 21 настайдаа нөхөрт гараад, нөхрийнхөө шаардсанаар ажлаа хаяж, багахан хэмжээний ажил хийдэг болсон. Энэ үед би стрессээр дүүрч, түүнээсээ болоод их иддэг болсон. Би хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй ч жин маань эрчимтэй нэмэгдэж эхэлсэн” гэжээ.

Линн өдөр бүр “Макдоналдс” орж, чипс байнга идэж, спортоор бараг хичээллэсэнгүй. Гэтэл нэг л өдөр өөрийгөө толинд хараад өөрчлөгдөх ёстойгоо мэдэж, нөхрөөсөө салжээ.

“Би жин дээр зогсож үзтэл 24-хөн настай хэрнээ 127 кг жинтэй болсон байсан. Өмнө нь би хэзээ ч ийм жинтэй байсангүй. Тэгээд л өөрчлөгдөх ёстой гэдгээ ойлгосон” гэжээ.

Өөрийг нь араар тавьсан нөхрөөсөө салсан тэрбээр өөрийнхөө аз жаргалд анхаарахаар шийджээ. Алдартнуудын гэрэл зургуудыг харж байгаад л тэднийх шиг биетэй болох зорилго тавив. “Би ч эд нар чадсан байхад би яагаад чадахгүй гэж?” хэмээн гүрийж эхэлсэн гэжээ.

Линн хооллолтынхоо дэглэмийг бүрмөсөн өөрчилж, хөдөлгөөний идэвхтэй байж, сэлж сурчээ.

“Хэт хатуу дэглэм тогтвортой үр дүн үзүүлдэггүй. Хурдан хугацаанд их хэмжээгээр турах нь эргээд таргалдаг гэдэг яриаг олон удаа сонсож байсан. Би тийм зүйлийг хүсээгүй. Тиймээс эрүүл аргаар бага багаар турж, өөрийгөө стресст оруулахгүйг хичээсэн. Би биеийн хувьд гадаад төрхөө өөрчилж, сэтгэл зүйн хувьд өөртөө хандах хандлагаа өөрчлөхийг хичээсэн” гэжээ.

Түүний хичээл зүтгэл ч үр дүнгээ өгч, хагас жилийн дараа Лин жингийн тал хувийг, хоёр жилийн дараа 80 орчим килограмм жингээ хаяж чаджээ.

“Би жин дээр анхаарлаа төвлөрүүлэхгүй байхаар шийдсэн. Харин хувцасны хэмжээ, толинд харахад гарах өөрчлөлт, өөрийнхөө дотоод мэдрэмжинд анхаарсан” гэжээ.

“Харин одоо би жингээ төдийгүй бодол санаагаа хүртэл хянаж сурсан. Амьдрал ийм богино хугацаанд өөрчлөгддөг гэж өмнө нь төсөөлж ч байгаагүй шүү” хэмээн Линн өгүүлжээ.

By updown

2 thoughts on ““Макдоналдс”-аас олж авсан илүүдэл жингээсээ баатарлагаар салжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн