Таны амралтанд

Фермерийн түүх

Нэгэн фермер нэг хүүтэй, хайртай ганц азаргатай юмсанж. Хайртай ганц азарга нь амьдрал ахуйгаа авч явахад нь тус болдог байв. Нэг удаа азарга нь алга болчихож гэнэ. Үүнийг мэдсэн хөрш нь “Азарга чинь алга болчихлоо. Ямар их аймшиг вэ” хэмээн гаслан дуугарчээ. Хариуд нь фермер “Тийм ч байж мэднэ, үгүй ч байж мэднэ. Харж л байя” гэв.

Хэд хоногийн дараа азарга нь эргэж ирэхдээ хэдэн зэрлэг гүү хураагаа иржээ. Хөрш нь ч шогширч, “Азарга чинь ирсэн төдийгүй хэд хэдэн гүүтэй боллоо доо. Ямар азтай юм бэ” гээд байх юм гэнэ. Фермер ч адууныхаа зүг рүү харснаа “Тийм ч байж мэднэ, үгүй ч байж мэднэ. Харж л байя” гэв.

Хэд хоногийн дараа фермерийн хүү нь нэг гүүг нь сургах гэж байгаад унаж, хөлөө хугалж орхижээ. Тосгоныхон тэр аяараа л “Хүү чинь хөлөө хугалчихлаа. Ямар харамсалтай юм бэ” гэж шуугилдав. Хариуд нь фермер “Тийм ч байж мэднэ, үгүй ч байж мэднэ. Харж л байя” гэв.

Энэ явдлаас хойш хэдэн долоо хоногийн дараа тосгон даяар цэрэг татлага болж, хөдөлмөр эрхэлдэг бүх хөвгүүдийг нь армид татав гэнэ. Харин фермерийн хүүгийн хөл нь эдгээгүй тул түүнийг авсангүй. Хөрш нь ч “Хүү чинь гэртээ үлдчихлээ. Ямар азтай юм бэ” гэв. Хариуд нь фермер “Тийм ч байж мэднэ, үгүй ч байж мэднэ. Харж л байя” гэв.

Бид аливаа зүйлсийг сайн, эсвэл муу, азтай, эсвэл азгүй, сайхан, муухай гэж дэнслэх дуртай. Гэтэл муу зүйл тэр чигтээ муу биш, сайн зүйл ч тэр аяараа сайн гэсэн зүйл байдаггүй аж. Тиймээс зовлонд тэвчээртэй, жаргалд ташуурахгүй, сэтгэлийн хаттай, аливааг зүйлийг байгаагаар нь хүлээн авч амьдрах нь чухал гэдгийг энэ сургамжит өгүүллэгт харуулжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close